Нэг их нуугдаж далдраад сүйд болъё гэж бодоогүй ч тэр чинь би шүү гэж зарлаж тунхаглаад байснаас бичсэнийг минь үзээд би гэдэг хүнийг хараасай гэж бодоод л хэлээгүй юм... Эрт босохын тухайд Ангаахайд зориулж блогт бичиж байсан төдийгүй надад бас хэлж байсан шиг л санагдах юм. Магадгүй би хольж хутгаад андуурсан байх л даа. Тэр тооцоонд талархах хэрэггүй гэж хичнээн хэлсэн ч надад зориулаад хэлцийн болохоор чинь хэрэг болсоныг нь бодсон ч, соёлч зан гаргасан ч талархалаа илэрхийлэх л болно. Дагуулуудын талаар нэмэлт тайлбар тавих шаардлагагүй гэж бодож байна. Тэртээ тэргүй чи мэдэж байгаа. Чи бүүдийдэггүй ээ. Бүүдийх ч үгүй байх. Байгаа зөв энергиэ хэрхэн зөв зарцуулахаа мэдэхгүй л байна. Угаасаа мэдээд ч хэрэггүй биз дээ. Толгой өвтгөхийн л нэмэр. Хүнрүү хар муу энерги цацруулчихгүй л бол тэр зөв мөв нь надтайгаа л дуусаг. Үлдэж хоцорсоноо мэдсэн ч гэсэн үгүйлээд гансрах сэтгэл байдаг бололтой. Гэхдээ яах вэ. Харамсаж халаглаад сүйд болохгүй ээ. Угаасаа амьдрал ийм л хойно. Хэн нэгнээс гээгдээд хоцорсон ч хэн нэгнийг орхиж явчихаад бардамнаж суухыг алийг хэлж барах вэ. Заримдаа ч тэр зөв чиглэлийнх нь унаанд суух л юм харин зөв газартаа буусан эсэхээ хэлж мэдэхгүй ээ. Буруу унаанд суусан ч зөв газраа буучихсан байж ч болно шүү дээ. Зөв бурууг тэнцүүлээд л явж байна. Ерийн юм л ер бусын болж хоцордог шүү дээ. Өөрийн чинь асуултанд хариулчихсан л гэж бодсон юмсан. Сэтгэл гэдэг эрхтэн минь чийг нэхтлээ хатаагүй ээ. Харин иврэх нь ивэрсэн байх. Гэхдээ хатсан байлаа ч чамаар чийглэхгэсэнгүй. Буруугаар битгий ойлгоорой. Мад өрсөн шатрын хөлөг дээрх ноён байх эсэх шийдвэрийг чи өөрөө л гаргах болохоор надад оролцох шаардлага алга. Чи миний шийдвэрийг хүндэтгэсэн шиг би ч ямагт чинийхийг хүндэтгэнэ. Угаасаа л айж шантраад байх зүйлгүй ч юм шиг. Адилхан эсэхийг би бас л мэдэхгүй. Харин илүү дутуу хэлээсэй гэж үнэндээ чамаас хүсэхгүй байна.
Бичсэн:
Ямартай ч л гээд байдаг хэхэх Ямартай ч магтсанд бас таалсанд баярлалаа. Тийн тэ? Бичих нь ярихаас илүү үр дүнтэй. Яагаад гэвэл би бичихээрээ л ярихаасаа илүү бодит БИ болчихдог юм. Манж зан байх өөөөө гсн
Ингэхэд харьж амраачээ Над шиг хөнжлөөсөө өөр ханьгүй байгаа биш. Үр хүүхэд хань ижилдээн очооч. Хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу ер нь.... Гээл загнаад байгуул яахуу. Өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдана гэгчээр /өөр ч билүү мартчихаж ийм шиг л санагдаад байна/ ганц магтаад нүүр өгцан биш газар дээр нь загнийшд яадын. 