Хүн нэг ширхэг байна энд. Нөгөө бэлгийн цөөнх гэдэг шиг л над шиг хэдэн нөхдүүд цөөхөн ч гэсэн байгаа л байлгүй дээ.
Хүүхдийн баяр ч гөөмөн сайхан баяр байлаа шүү дээ. Үеэлүүдээрээ зургуулаа ганган хувцсаа өмсөөд л янзага шиг Аска нохойгоо тэврээл гарч өгдөг байлаашд. Зургаан жоохон гэдэг дундаа ганц нэртэй. Дэрсхэн зургаан юм..... Жоохондоо нээх парк марк орсноо санадаггүйн хүн ихтэй болохоор бид зургааг ядарчихна гэж боддог байсан байх. Кино ший үзэж, Бамбарууш кафе мафе л явдаг байсынмуу даа. Гэхдээ бас бага балчир үеийн паркийн дурсамж ганц хоёр юм байдынмаа. Намайг бүүр жоохон байхад хүүхдийн парк-д буганууд зүгээр л биднүүс шиг явжыдаг байсышд гоя. Паркийн зүлгэн дээр юм дэвсэж суугаал гэрийхнээрээ бяцхан найр хийдэг байсан нтр гээд ганц хоёр балчирын дурсамж бол байдын. Харин дараа нь сургуульд орсон хойноо парк руу гүйж очиж зөндөө л дээрэмдүүлж, усаар цацуулж, үрлэн сумтай буугаар буудуулжийлаа. Сүүлдээ байлдааны бэлэн байдалтай явна. Хөвгүүд захад нь явна, зузаан тирко өмсөнө, савтай ус авч явна, хурдан гүйнэ гэх мэт тактикуудаа тархиндаа өвөртлөчихөөд л бөөн дон цариалаад явдаг байж билээ. Паркийн жижиг тайзан дээр үхтлээ дуулж бүжиглэдэг байлаашд. Парк дотор "Ногоон морь" гэдэг тэр үеийхээр нэгдэл бүлгэм юу ч гэмээрийн одоогоор күлүүбэрхүү юм уу даа нэг газар байх. Тэндэхийн ах эгч нартай нийлээд загварын шоу уран зургийн үзэсгэлэн нтр зохион байгуулж бариал гөөмөн хөдөлгөөнтэй байжээ. Тэгэхдээ тэрийг нь хүн үздэг байсынмуу гүүнмүү бүү мэд. Ямар ч байсан оролцох гэж ганц хоёр сургуулиас хүүхдүүд ирдэг л байсым даг. Тэгээд тэр паркийн жижиг тайзан дээрээ бэлддэг. Ажилдаа ирж байгаам шиг ирээл өдөржин байж байж орой явдаг байлаашд. Сулиарсым шиг л... Сахилгагүй ч хүүхэд байж дээ. Одоо тэгээд хамаг сахилгагүйгээ хадгалаагүй үрэн таран хийснээс одоо нэг ч сахилгагүй үлдээгүй аймаар сахилгатай болцон үнэн уйтгартай юмаа. Нээрээ ингээд бодохоор хүүхдийн парк ер нь л миний дотрыг огшоосон газраа нээх сонин анхны хайртайгаа хүртэл тэр парк-д учирчийлаашд. Аймаар романтик тэр паркаасаа ерөөсөө гарах дургүй. Тэр хашаан дотор л тэр ч сандал дээр очиж суугаал энэ ч сандал дээр дэрлэж гэвтээл өвөл хүртэл хөлдсөн нууран дээр нь очиж армаанчиглаал нуурын дунд байдаг цамхаг шиг юман дээр нөгөөтөх намайг аваачиж суулгачаал өөрөө доошоо гүйж очиж цасан дээр хайртай гэж бичжээл дунд нь зогсжийдог нтр би тэгэнгүүт нь өөрийгөө олзлогдсон гүнж юм байна гэж бодож нтр. Тэр үед ямар ширээк мирээк гарчийсийн биш өөрийгөө үүлэн бор дээр гардаг гурван давхар цамхагийн цаана ч билүү дээр ч билүү цонхон дээрээ суужийдаг үзэсгэлэнт Маарьяа Мариаавнаа гүнж мүнж хавьцаа л зүйрлэж бодийшд. Паааайй мааайр романс байжээ. Хамгийн сүүлд 20 гарцарсан хойноо хайрт хөвүүн холоо явсны дараа ганцаараа хүүхдийн паркдаа нэг очсон. Кянун дээр гардаг шиг инээмсэглэж алхаж нтр, гэхдээ л нээрээ бүх юм нь дотно санагдаад нэг л сайхан газар байсын. Одоо бол хааяа нэг хоол идэх гэж шагайгаад гарахаас цаашгүй болсон өдий том болчоол эргүүтсэн төлөг шиг ганцаараа инээж ханиаж уйлж дуулаад явбал гаж донтон гээд сонин дээр гарна бид дээ. Тэгээд ч шинэчлэгдээд танил юм юу ч үлдээгүй биз. Гэхдээ л "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн" минь чамдаа хайртай шүү л гэж хэлье дээ.
Яахуу би аймаар хүүхдээрээ байгаад байнаа. Завкарсийн.
За юун гэнэт парк марк бичээд унав гэхээр...... мэджааз дээ тээ хэлүүлэлтгүй. Та нарт баяр хүргэх гээл энэ шүү дээ.
Тэгэхээр !!! Миний бие ээжүүддээ, ээж болохоор заяагдсанууддаа, ээжээс төрсөн бүх хүмүүстээ (гээд бүгдий нь оруулчжаан) олон улсын эх үрсийн баяр гэдэггүй биз дээ за зүгээр ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ (гэж бичдийнмүү хүргье гэдийнмүү ёооё зүгээр нэг өгүүлбэр бичигдэнэ гэж түүхэн байхгүйн байналд)
Аа тийм сайхан баярлацгааж, соёл амралтынка хүрээлэнд соёлтой боловсон үйлчлүүлээрэй. Хог могоо хогийн саванд хаяад айн.