Angaahai's Diary
2008-Aug-21
Би азтай :)
Дүүгээ санаад болохоо байх нь. Миний бялзуухай юу хийж байгаа бол доо? Хорвоод хоёр хөөрхөн ангаахайнуудыг бурхан надад элч болгон илгээсэнд хязгааргүй их баярладаг. Насан туршдаа талархаж явах болно. Орой унтахдаа бодоод унтсан болохоор ч тэр үү, өглөө дүүгээ бодож сэрлээ. Гэхдээ энэ хооронд зүүдэлсэнгүй. Хөөрхөн шүү ганцхан надад байдаг миний хоёр тэнгэрийн дагинас.
Миний бурхан яажшуухан байгаа бол доо? Анх удаа хүний газар, таньж мэдэхгүй хүмүүстэй хэцүү байгаа байх даа, Ээжийнхээ хормойноос салдаггүй ангаахай. Нөгөөх нь ч алзахгүй ээ. Хаана ч хэзээ ч хүний хайрыг татаж явна. Хэнтэй ч учраа олчихно. Ээжийнхээ энгэрээс салдаггүй эгчийхээ хажууд бол ч хэзээ язааны хөлөө олчихсон сэргэлэн baby. Хоёулаа надаас ухаантайд нь би бахархдаг. Намайг хувцсаа янзалсангүй, оройтож ирлээ, цэвэрлэсэн юм новшрууллаа, барьсан тавьснаа мэддэггүймүү гээд л нөгөөх гэрээсээ гардаггүй бялзуухай маань үглэж өгнө. Наддаа бол хамгийн том босс. Бас миний баруун гар зүүн тархи. Хажууд л байж байвал миний бүх юмс эмх цэгцтэй дэг журамтай. Миний тэр хаана байна? энэ яасан? саяхан энд тавьсан ээмэг алга? бөгж хаачив? Өмдөө өмсөх үү цамцаа тайлах уу-аас эхлээд л ийм ажил гараад тэр ажлыг нь сонгоод, энийг хийхэд туслаач тэрийг тэгээд өгөөч-р дундраад, өчигдрийн цахилгаан шатанд тааралдсан залуу, өмнө нь найзладаг байгаад муудалцсан найз, оройн хоол хамт идэх урилгын талаар ч түүнтэйгээ л ярина. Харин нөгөө ангаахай бол аргалааны ажилд арын албанд зүтгээстэй. Хоолоо идсэн үү, бие чинь зүгээр үү? Дууны чинь өнгө нэг л биш байх чинь? Яагаад баяртай байна гээд л.... Сэтгэл судлаачийн үүрэг гүйцэтгэнэ. Бас их зальтай. Уурлачихсан байхад өөдөөс өхөөрдмөөр юм яриад нэг инээгээ л бол нөгөөх уур уцаар хаашаа алга хэзээ алга болчихсныг ч анзаарахгүй.
Надад заяасан хоёр бурхан. Ямар их хайртай гээч. Энэ хоёргүйгээр би гэдэг хүн хэн ч биш байх байсан даа. Гэрэл гэгээ баяр баясгалан минь. Надад хоёр нар байдаг тэд үргэлж дээр минь гэрэлтэж замыг минь засна. Би азтай хүн. Хорвоогийн хамгийн азтай эгч...

Comments

2008-Oct-21 - 84-т

Бичсэн: Angaahai

Хөөрхөнийн. Нээрээ чи ч азтай хүн юм. Хүмүүс хурдан амжуулах юмаа. Би ч сайн ээж болно гэдэгтээ итгэлтэй л байдын. Угаасаа ч муу ээж гэж хорвоо дээр байдаггүй ч юм шиг.

. Шууд холбоос


2008-Oct-18 -

Бичсэн: g84

би ч азтай хүн

унтахдаа, нойрыг минь хулжаадаг болохоор, шөнө хөнжилөөс гараад мөлхөхөд нь дагаж хонодог болохоор

өвдөж, ядарч, уруу доторой царайлж болохгүй түүний өмнөөс амьсгалж, унтахдаа бодоод сэрэхдээ зүүдэлж сэрдэг болохоор...амьдрал маань ч утга учир-аар дүүрэн

чи сайн ээж баймаар хүн юм,

. Шууд холбоос


2008-Oct-18 - Thanks All

Бичсэн: Angaahai

Гэрэлтуяа: Дүү нар нь сайн болохоор сайн байхаас өөр арга байдгүүмөө. Баярлалаа.

Зочин: Хөөрхөн дүү нь ч хаашаа ийн дүүтэй байх л сайханшд.

Хүү: batting eyelashes big grin

Нэг дэх нар: Би чамайн наад золиг гэж гэдэг үгээ хэлэхээ больсон гэж бодсымсан. Хөгшин хүн шиг хаашаа ийн.

Хоёр дахь нар:Мэдиийшдээ би чадыыыышдээ

Самаалай: Би сая ярьсан чэн өөдөөс самаалайгийн сээгийг уншаа юу гэж авчийна. Аан бас баярлалаа.

. Шууд холбоос


2008-Sep-3 - сайн эгээ-д

Бичсэн: samaalai

дүү нартаа хэр их хайртайгаа харуулах л үлдэж дээ. утсаа аваад дүү рүүгээ залгаач яг одоо. тэгээд ямар их хайртайгаа ямар их санаж байгаагаа хурдан хэлээч. амжилт хүсье.

. Шууд холбоос


2008-Sep-1 -

Бичсэн: nandingoo

duu ni barag uillaa ymar huurhun ym bichdiin be duu ni ch bas egchdee hyazgaargui hairtai uurd duugiin hairtai egch gedgee medjaga bizde

. Шууд холбоос


2008-Aug-23 - zolig gej...

Бичсэн: narangoo (зочин)

би ч гэсэн танидаа маш их хайртай золиг гэж ясан ч гого ым бичциймбэдээ. love struck blushing

. Шууд холбоос


2008-Aug-22 -

Бичсэн: xvv

гоё юмаа. Бас өөрөө их хөөрхөн их гэжүгаа yho;winking

. Шууд холбоос


2008-Aug-21 - huurhun yumoo

Бичсэн: Зочин

хуурхун дыытэй бх ч сайхан шыы

. Шууд холбоос


2008-Aug-21 -

Бичсэн: gereltuya

*Надад хоёр нар байдаг тэд үргэлж дээр минь гэрэлтэж замыг минь засна*.... Бичлэгээс тань бахархамаар, баярламаар ямар сайхан дүүтэй юм бэ гэсэн *атаархуу* бодол төрчихлөө. big grin . Ийм сайхан дүү нартай эгч өөрөө бас сайн эгч байхаа... happy

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 63 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant