Angaahai's Diary
2007-Oct-2
Эмжээргүй бодол
 

Ойрдоо блогтоо ямар нэгэн юм бичсэнгүй удлаа. Зав зай боломж гарахгүй байснаас гадна юм бичих хүсэл ч төрсөнгүй. Амьдрал минь яг л нэгэн хэвийн нэг л жимээр ирж очин урсан өнгөрч байгаа болохоор хаа нэг тийшээ адал явдал эрэлхийлэн одмоор... Ойрдоо бурхан бид хоёр өштөн дайснууд юм шиг л байна. Бүх л юм санаа дагаад ч тэр юм уу, бүтэлгүйтээд байх шиг. Бас хорвоогийн хаа нэгтээ байх тэр нэгэнд өдөр ирэх тусам улам бүр мартагдаж байгаагаа мэдрэхээр сэтгэл хоосорч гансраад бүх юм утга учиргүй мэт болчих юм. Хүмүүс яагаад бие биесээ ингэтэл их санадаг юм бол? Эсвэл би яагаад түүнийг ингэтлээ санаад байдаг юм бол? Бэтгэрч үхэхнээ. Толгой тархи түг түмэн бодол асуултуудаар дүүрчихээд яах учраа олохгүй төөрөлдөөд байх шиг.

-         Нүдээ яаж эдгээх вэ?

-         Хэзээ улаан нь арилах бол?

-         Тэд яагаад ирнэ гэдгээ тэгтлээ нууцлаад байсан юм бол? Ямар нэгэн төлөвлөгөө байсан юм болов уу?

-         Түүнд өнөөдөр оройн хоол хамт идэж чадахгүй болсоноо хэлвэл гомдох болов уу? Дандаа л өөрөөс нь зугтаад, зай бариад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа байх даа.

-         Тэр яагаад надтай холбоо барихгүй ингэтлээ удаад байгаа юм болоо? Ямар нэгэн юм болоогүй байгаа даа? Холбоо барилгүй бүхэл бүтэн дөрвөн сар өнгөрчихлөө. Намайг мартаж байгаа юм байх даа? Үгүй ээ, үгүй яалаа гэж дээ. Үхсэн ч намайг мартах учиргүй. Дөрвөн жилийн нөхөрлөлийг дөрөвхөн сарын дотор мартах боломжгүй. Зүгээр л миний янзыг үзэж байгаа байх. Намайг өөртэй нь түрүүлж холбогдохыг хүлээж байгаа байх. Тэр надад үнэн голоосоо хайртай. Би түүний шүтээн нь. Тэр өөрөө ингэж хэлдэг юм чинь.

-         Ээж яагаад өнөөдөр ууртай байна? Санаанд нь таарахгүй ямар нэгэн юм болсоноос зайлахгүй.

-         Өнөөдөр муу найзыгаа дэндүүлчихэв үү дээ. Ойрын үед үргэлж л хүмүүсийг гомдоогоод байх юм. Ээжийгээ, дүүгээ, найзыгаа, бас надад хайртай гэж хэлсэнийх төлөө тэр нэгэн залууг..... Өөрийн мэдэлгүй л хүмүүсийг өөрөөсөө түлхээд байдаг нэг хачин зожиг зантай болчихож. Яагаад юм бол? Маргааш найзаасаа уучлалт гуйгаад амттай юм авч өгнөө.

-         Дүү ийм орой болтол хааччихваа? Ирэх цаг нь өнгөрчихсөн байна.

-         Англи хэл яаж сурах вэ? Бусад шиг биеэ дайчлах чадвартай байсан бол гэж үл мэдэгдэх чадвар чансаанд буруу өгсөөр байгаад аль ч үгүй хоцорлоо. Сурахад оройтдоггүй л гэдэг. Харин би эрүү өвдөг нь нийлсэн эмгэн болсон хойноо гэнэт ухаараад, өнөөх олддоггүй биеэ дайчлах чадвар нь хаа нэгтээгээс гэнэт гарч ирээд үзэг цаас ном дэвтэр болоод сууж байхвий дээ. Зассс хаа байсан эмгэн. Эмгэн болохоосоо өмнө бурхан болчих ч юм билэв үү? Түй түй түй. Ум мани бад ми хум.

-         Нээрээ эмгэн гэснээс өчигдөр өвөөгөө зүүдэлсэн. Гандан орноо. Хэдэн ном уншуулъя. Далиманд нь жилийн өмнөөс онгойчихоод хаагдахгүй байгаа гайхал хаалгыг нь лам ах нараар сайн хаалгаад хэдэн давхар түгжүүлээд, лацдаж, ломбодоод, түлхүүрийг нь далайд шидүүлээд авъя. За байз юу билээ дээ? Гарлагын үүд ч билүү гарзын хаалга ч билүү. Аль нь байсан сайн хаалганаа. Сүсэггүй ч сүжигтэй байх хэрэгтэй гэж бодож байна.

-         Маргааш нүд эдгэх болов уу? Хэд хэдэн уулзалт, болзоо байгаа юмсан. Вампир нүдлэчихээд яваад байлтай нь биш бүр болохгүй бол цуцлахаас. Ёстой нэг хараал идсэн, яаж ч болохгүй өвчин юм аа. Яахаараа надад хорвоогийн хамаг л сонин содон, ядаргаатай зүдэргээтэй, өвчин зовлон тусдаг байнаа.

-         Өчигдөр эгчийнд уншиж байсан номоо мартаад ирчихэж. Би гэж салан задгай нь дэндсэн хүн юм аа. Энэ нөгөө гайхал хаалгатай л холбоотой байх. Миний буруу л лав биш энийг хаачихвал санхүүгийн төдийгүй салан задгай байдал түүнийг дагаад бусад жижиг сажиг асуудлууд эмх цэгцэндээ орно гэж найдъя.

-         Үлдсэн амьдралыг минь хамтдаа туулж, зовлон жаргалыг минь үүрэлцэх хүн энэ хорвоогийн хаахна, юухан хийж яваа юм бол доо? Нүдээ ширгэтэл зам ширтсээр насыг барна гэдэг шиг юм болох вий дээ. Над шиг голж, шилэмтгий, муугаа мэдэхгүй шаардлага өндөртэй хүнд аль нэг зам дээр тааралдсан хүн л лав заяа нь тохирохгүй бололтой. Тэгээд ч би өөрөө сэтгэлд багтаад, санаанд таараад байгаа хүмүүсээс өөрийн мэдэлгүй зөнгөөрөө холдоод, зайгаа барьчихдаг сонин тогтолцоотой болохоор ганц хэвээрээ нэлээд хэдэн жилийн амьдралыг даван туулах шаардлагатай гэдэгт бүрэн итгээд бууж өгөөд байна. Заримдаа ч хүйтэн хөнжилд толгойгоо шургуулаад, өвдгөө тэвэрч хэвтэхээс залхдаг шүү. Хэзээ нэг найз нь хүүгээ эсвэл охиноо унтууллаа, чи хөнжлөө дулаацуулж бай гэж хэлдэг үе ирэх юм бол доо.  Амьдралын зам, бүсгүй хүний жамаар хэн нэгэн айлын гэрийн эзэгтэй гэгдэх л байх. Юунд нь ч яарах вэ дээ. Би жоохон байгаа юм чинь гэсэн J.

Ёохххх элдвийн дэмий байлай юм бодсоор байгаад өмнөө байгаа чулуунд биш өөрийнхөө бодолд бүдэрч унадаг болох нь. Муу хог чинь оройтож байна шүү босч утсаар ярихаас. Охин хүүхэд байж орой үдэш болтол хааччихдын. Ийм орой тараа юу? гээд л жоохон үглэнээ. Хааяа хоёр дүүгээ загнахаар нээх гоё том болцым шиг санагдаад сэтгэл хөөрөөд байдаг юм. Ямартай ч буйдангийн түшлэг дээр гарч зогсчихоод ээжийг ирэхээс өмнө гэрээ цэвэрлэхгүй бол үсэрч үхлээ гэж хоёр дүүгээ айлгадаг байснаа бодвол ч би том болсон л доо.


Comments

2007-Oct-10 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин

хэхэ нээрээ дунд нь сэлцэн яжийшд tongue

. Шууд холбоос


2007-Oct-10 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин

хэхэ нээрээ дунд сэлцэн яжийшд winking

. Шууд холбоос


2007-Oct-10 - Сэтгэгдэл

Бичсэн: Angaahai

Тэр хаалгыг хаалгаж амжкуу байнаа. Жинкэнээсээ чамайг залдынмоооо. tongue

. Шууд холбоос


2007-Oct-9 - сэтгэгдэл

Бичсэн: mongolxvv

гхэххэхэхэххэхэ Буйдан дээрээс нисэж үхэх гэж баисан үеээ бодволч гэр бүл найз нөхөд амьдралын төлөө санаа зовдог томоо бүсгүй болсийм бусуу.
Нээрээ дүү нараа оройтлоо энээ тэрээ гээл загнаж сургамжлаж баихдааа нэлээн хариуцлагатаи аав шиг санагдаад дотроо инээчих гээд баидийн /өөрөө бас л саяхан л тэд нар шиг яавсанаа мэдэхгүй/
Мэдээж хямарсан бүтэл нь хазаисан өдөр баидаг л юм.

ААН ТИЙМ ЧИНИЙ ГА

. Шууд холбоос


2007-Oct-9 - Сэтгэгдэл

Бичсэн: Angaahai (зочин)

Хундага-т Хөөш чи юу ярьжаагаан. Хоёула том болох нь ч болсоон. Харин эмээ мэмээ гэж ярих болоогүй шүү. Харин ч нэг хаа ч явсан гандан бууркуу ээ. Тэгээл эгээ нь мэгээ нь эмээ мэмээ нь гээд мэр сэр маяглаад байдын байна лээ шүү өөрөө. Би тэгэж анзаарсын.

Хүү-д Бичкүү байгаад байсан чинь л ийм наян юм толгойд эргэлдээд байнашд. Тэхээр нь гаргаж байхгүй юу. Агаар салхи амтлаад ч засал авахгүй байх өө. Харин амттай юм идчүүл ч ...

Хүслийн минь жигүүрээ гэж... Чи живкүү байх өө. Хүмүүс мэддэггүй л болохоос бодол бол ар араасаа хөврөөл байдын бишүү. Харин чухам над шиг ингэж зэрэг зэрэг боддыынмуу гүйнмүү л гэхээс. Гэхдээ дандаа ингэдэггүймаа хө. Хааяа л жвчкээд хөл алдаадайдаг болохос. Гэрэл гэгээ нь ч ээгээд л байнал даа. Сэтгэлд талархалаа.


Зассан: Angaahai хэзээ: 2007-Oct-9 00:48

. Шууд холбоос


2007-Oct-9 - Сэтгэгдэл

Бичсэн: Хүслийнжигүүр

Чи чинь харин ийм аймаар наян бодлыг яаж нэг дор ингэж бодож чаджийнээ. Биширмээр бас гэхдээ над шиг хүн чиний бодол дунд бол живчихийн байна лээ шүү. Дэндүү гүнзгий юм бодож битгий шаналаа. Амьдрал гэрэлтэй бас сайхан шд. Хэцүү байгаа бол сэтгэл санаагийг чинь хуваалцан сонсоход бэлэн шүү.
big hug big hug big hug

. Шууд холбоос


2007-Oct-3 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv

Пээ бичкүй байжийгаад бичихээрээ наян юм хамаад биччдийм байнаа.. Бүүр орооцолдох шахлаашд winking

Хүүхээ гарч агаар салхинд алхоо. tongue
Гадаа гоё байлээ хэхэ

Хундага эгээ бас иймэрхүү бодолд орооцолдож явдым бий вий??

smug

. Шууд холбоос


2007-Oct-2 - Сэтгэгдэл

Бичсэн: хундага

бүдрээгээд байгаа бодлууд чинь эмгэн манийхтай адилавтар юм байна. чи том болчиж.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 71 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant