Мөн юм болов уу? Биш байсан гэхэд ямар адилхан цус вэ. Чөтгөр ав гэж. Яахаараа ийм юм болчихдог байнаа. Бодлоосоо болоод галзуурах гэж байгаа юм байх даа. Хий юм хардаг болчихоогүй биз дээ. Үгүй ээ. Яах аргагүй л мөн дөө. Байгаа байдал нь хүртэл. Намайг ч гэсэн хараад байх шиг санагдсан. Тэр үед одоогийнх шиг санаж бодохтойгоо байсан бол таксигаа эргүүлээд дагаж яваад мөн бишийг нь баталчихгүй юу. Гэхдээ эсрэг чиглэлд явж байсан машинууд... замын гацаа... тасархай зураас ч үгүй... Боломжгүй л байж л дээ. Мөн л юм байх даа. Намайг яг харсан болов уу. Яалт ч үгүй харалцаад л зөрөлцсөн дөө. Нүдээ дагаж толгойгоо эргүүлэхийг нь ч би харсан юм чинь. Минийх бас эргэсэн. Би хөөрхөн байсан болов уу. Шал мангар юмаа. Тэнэг харагдсан бол яана. Засс ер нь ямар хамаатай юм бэ. Гэхдээ л... Аятайхан харагдсан бол зүгээр юмсан..Яахаараа ингэж таардаг, тэгэж зөрдөг байнаа. Өөрийгөө хэзээ нэгэн цагт ингээд бодоод байж байна гэж огт төсөөлсөнгүй. Яагаад бүх юм ингээд буруугаар эргэчихдэг байнаа. Өдөржингөө бодогдоод ажил хийлгэхгүй юм байна л даа. Ядаж байхад бодолд дарагдах завтай байгаад байдаг. Ямар нэг хийх юм олж зууралдахгүй бол түрүүний болсон явдал төвөг удах нь бололтой. Зүгээр л хаячихна л биз дээ. Тэгэхдээ л амаргүй ш дээ. Мэдрэл муутай хүүхэн, дүүрчихсэн тэнэг. Ямар юмаа бодож юугаа бичээд байнаа. Хийх ажил ихтэй л байгаашд бодох завтай гэнэ шүү.