Уг нь би өөдрөг үзэлтэй хүн юм сан. Өглөө кофегоо уухаа мартсанаас болсон уу, эсвэл өглөө таксины жолоочид загнуулсанаас болсон уу, ямартай ч өглөөний явдалтай холбоотой сэтгэл санааны байдал тогтворгүй, өнөөдөр уцаартай байгаан байна. Ядаж байхад өглөө ямар ч уур уцаартай жолоочтой таарчив даа. Би такси бариулаад, би шөнөжин явуулаад, би олсон мөнгийг нь хурааж аваад, тэгээд бас болоогүй ээ би замыг нь бөглөж, түгжээд, би бензин шатахууныг нь дуусгаад байгаа юм шиг надруу хялалзаж зэхэлзээд, жоохон бөглөрмөгц л хараал урсгаад аймшигтай хэцүү байлаа. Энэ зам ингээд бөглөрөөд байдынмаа өөөө пи....да... гээл уурлаал уурандаа өөрөө багтраал ханиагаал цочтол цочтол шүлсээ цонхоороо чулуудаал... Хажуу хавирганыхаа машины жолоочидтой цонхоороо толгойгоо цухуйлгачаал алгасахгүй хэрэлдээл явахын. Яамар муухай байваа. Би тэгээд тэрний эрх ашгийг бодоод, тэр жолооч гуайг уурлуулахгүй гээд тойруу замаар дэвэн дэлхий тойрч ажилдаа ирэхийн байх даа. Тэр мөнгийг нь хэн төлөхийн би л төлийшд. Ёстой яршиг л байна. Хичнээн тэсвээ би. За үүр цүүрээр хүн амьтантай хэрүүл уруул болоод яах вэ. Ингэсгээд нэг ажлын бараа харвал ч... гэж бодоол байсын. Намайг хараагаад байгаа ч юм шиг санагдаад. Бүлтгэнэсээр байгаал буулаа. Уг нь ажлаасаа хоцорсоноороо уурлах хүн нь би л баймаарсан. Ер нь яахаараа.... гэж нэг уур дүрсхийснээ миний бодлоос давж хашгирах хараалын үгэнд нь дарагдаад цонхруу гөлийгөөл яваад байлаа. Гэхдээ л ер нь яахаараа.... биз дээ. Хэн тэрийг тийм ажил хий гэж албадаад байгаан? Хэн тэрийг намайг хүргээд өгөөч гэж гуйж, шалсын? Өөрөө өөрийнхөө хийх ажлыг хийж байгаан байж бусдад тээр болохгүй л байх хэрэгтэйшд. Зарим хүмүүс хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг сонин сонин зан авир гаргахын.
За за энэ муу ёрын бодлыг тархи толгойноосоо таягдан хөөлөө. Монгол улс, Улаанбаатар хот хөгжнөө. Залуус хөгжүүлнэшд. Одоо ч юухан байх вэ дээ. Удахгүй метрогоор нааш цааш зорчиж, замын ачаалал багасч, амьдралынхаа хайран цаг хугацааг ууртай жолоочдын хараалыг залгиж, замын голд шатах шатахуунтай хамт хий дэмий урсгах шаардлагагүй болно. (Ингэхэд би гэдэг хүн Улаанбаатар хотын зам тээврийн асуудалд багагүй сэтгэл зовнидог хүн гэдгээ бүүр түүрхэн ухаарав.)