Angaahai's Diary
2007-Aug-21
Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!

Цагаа олоогүй бодрол эргэцүүллүүд толгой тархиар дүүрээл байдаг мөртлөө яг бичье гэхээр л бодол эвлэж өгөхгүй юм. Өнөөдөр лаг цасан цагаан болоол цагаан өмд хамд өмсөөд ирсэн чинь салгалаад уух гэж аягаласан кофегоороо будчихлаа. Ямар тээл нээх бор бор толботой цагаан өмд өмсчөөд гунхалзаад байлтай нь биш амьтан хүн муу хэлнэ гэж бодоод тайлаад угаацан. Одоо хамт ажилладаг охины шүүгээнд байсан өмдийг нь гаргуулж өмсчөөл суужийна. Ойрд амьдрал минь адал явдлаар дүүрэн л өнгөрч байна. Нээрээ нохой маань 3 хоногийн өмнө өнгөрчихсөн. 1993 онд намайг сургуульд ордог жил Польш улсаас төрөөд хэдхэн хоносон нялх гөлөг ирж байсан юм. Ямар гээч үйлдвэрийн нохой болохыг нь би сайн мэдэхгүй. Парис Хилтон өөр хэн хэн ч билээдээ тэврээд яваад байдаг бас хааяахан ганц хоёр клипэнд дүрээ үлдээчихдэг бяцхан нохой шүү дээ. Ижил дасал эгч дүүс болоод 14 жилийг ардаа орхижээ. нохойны насыг 2-оор үржүүлж тооцдог гэж ярьдаг нь хэрэв үнэн бол надаас эгч /эм/ нохой байлаа. Бага байхдаа Аска-гаа гадуур тэврээл явахаар хүмүүс янзага энэ тэр гээл явуулдаггүй байсан сан. Зоопаркгүй Монголдоо л тэрүүхэн тэндээ од болдог байсын. Хөгшрөөд, шүднүүд нь унаад. сахал сормуус нь цайгаад, арьс нь унжаад аймаар өрөвдмөөр болчихсон. Бас ядаж байхад хөхний хавдар гэдэг өвчин тусаад гэдсэн дээр нь аймаар том хавдар ургацан... Хөөрхий амьтан. Бүр нүднээс гарчихсан байсан юм. Гөлөглөөгүй эм нохой уулаасаа тийм өвчин тусдаг гэнээ. Уг нь хагалгаа хийж болдог боловч Аска маань бичкэн бас нас нь хэт хөгшин болохоор хагалгаагаа даахгүй гэж эмч хэлсэн. Лагер дээр том нохойд хазуулаад л тэр дороо хавдарнаас нь цус алдаад өнгөрчихсөн. Би яг тэр үед дэргэд нь байгаагүй болохоор сонсоод зөндөө уйлсан. Нохой үхэхэд юунд нь уйлдын гэж бодож магадгүй л дээ гэхдээ л хар багаасаа хамтдаа өссөн болохоор гэр бүлийн нэг гишүүнээс өөрцгүй болчихсон байсан юм. Гэхдээ нэг бодлын шарх нь бүр хүндрээд өвдөж зовж үхсэнээс ингээд үхчихсэн нь ч дээр байсан байх л даа. Хүн хөгширөхөөр хүүхэд нохойн доог болдог гэдэг бол харин нохой хөгширөхөөрөө лааг өрөвдөлтэй болчдын байналээшд. Бүр нүднээс гараад харахаар нүд халтирмаар. Аска маань нэг хэсэгтээ л үйгүйлэгдээд эвгүй байна байх даа. Нохой үхэхдээ гэртээ тохиолдох муу муухай зүйлийг аваад үхдэг гэсэн. Аска ч бүр арав хорин тийм зүйлийг аваад явсан байх өөөө. Манай Аска лааг ухаантай нохойшд. Хүн жоохон нүүр өгөхийг андахгүй, бас жоохон чанга дугарчуул гүйгээл алга болчино уур гартал нүдэнд өртөхгүй байж байжийгаал сүүлээ хөдөлгөөл хэл амаа долоогоол мурилзаал гараад ирнэ. Эрхлэж байгаа царай нь... Газрын хаанаас ч гэрээ олоод л хүрээд ирнэ. Ээжийг аймаар элэг баринааа. Яаж ч уурлаж, загнасан тоохгүйшд. Хүн хүний аашинд зохицуулж аашилдаг нохой байсын. Эмээ хөөрхий амьтан араас нь маань уншаал уйлаад байсан. Заза бүр хямарчлаа...


Comments

2007-Aug-23 - Сэтгэгдэл

Бичсэн: Tsoomii

odoo mongol banhar ikh howor bolj erliiz nohoi ih bna, baishind nohoi tejeeh ih neeree jaahan tohiromj muutai eswel bi zalhuuraad tegjaagaan boluu medehgui yumaa .

. Шууд холбоос


2007-Aug-22 - Сэтгэгдэл

Бичсэн: Angaahai

Юрка гэсэн чинь нээх дотно санагдчихлаа. Дээр үед сурагчдын амралтаар том том овчарк нохойтой Орос кинонууд нэг бус гардаг байсан даа. Тэр нь ихэвчлэн цагдаагийн нохой заримдаа хэн нэг жаалын сайн анд найзын дүрийг бүтээнэ. Юрка, Шарик, Петя, Саша гээл тиймэрхүү нэрнүүдтэй. Тэр кинонудыг нь үзчээл хөөрхий муу Аскагаа газар дээр нь цэргийн сургалтанд оруулаал тэг ингэ гэхээр нөгөө муу чинь тэнэгтээл сүүлээ шарвалзуулаад өөдөөс эрхэлчинэ. Тэгэхээр нь өөрөө бараг нохойныхоо өмнөөс сандал ширээн доогуур мөлхөж, шургаж янз бүр болж байгаал ядраад уурлаад хаячихдаг байсын. Харин одоо бол би амьтан тэжээхгүй ээ. Тэр тусмаа нохой. Монголын нөхцөлд нохойг хашаанд тэжээх нь л зохимжтой. Өөрөө өөртөө цаг гаргаж чаддаггүй над шиг хүнд бол ээждээ л нэрмээс нэмэхийн нэмэр. Баас, шээс, хоол унд, салхи савар, найз олох гээд л бөөн ажил амьтан зовоохын л нэмэр юм байна лээ. Харин муур бол чёстой амар амьтан юм байна лээшд. Нэг саванд элс хийгээд тавьчихвал өөрөө тэр элсэндээрээ очоод шээчихнэ. Тавганд нь элэг хэрчээд тавьчихвал нохой шиг бүгдийг нь иджийж сална гэж шазуураа зуухгүй хэмжээгээ өөрөө тааруулаал ойрхойн ойрхойн бага хэмжээгээр очоод идээд байдын байна лээ. Тэгээл хаана байгаа нь
мэдэгдэхгүй нэг газар унтаал байна унтаал байна. хааяаадаа нэг коршокных нь элсийг солиод тавганд нь идэх юмыг нь овоолчуул тэгээл болоод яавчих нь тэр дээ. Ёоооё
яасан урт юм биччихвэээээ.

. Шууд холбоос


2007-Aug-21 - Сэтгэгдэл

Бичсэн: Tsoomii

Тэжээхэд нохой л хамгийн хөөрхөн амьтан.
Би ч гэсэн нэг хөөрхөн нохойтой байсан юмаа. Зундаа хашаандаа гарч тэр хөөрхөн нохойтойгоо тоглоно. Өөр айлаас манайд урвасан миний нохой манай ээжид хамгийн сайн. Гудамны үзүүр дээрээс таньчихаад л тосч очиж эрхэлээд л, манай гэр бүлийн гишүүн болчихсон байсансан. Нэг удаа манай нохой Сара гэдэг нэг хөөрхөн саарал өнгөтэй “найз залуу”-тай болж удалгүй 6 гөлөг гаргасан. Сайн санадаггүй юм ямар ч байсан хичээл орох болоод байшинруугаа нүүхэд 2 гөлөг үлдчихсэн, тэгээд л манайх нүүгээд явчихсан. Юрка хашаагаа манаад үлдэж билээ. Бид нар ээлжээр нохойндоо хоол авчирж өгдөг байсан. Тэгэхэд өөрөө хатуу яс мэтийг нь мэрээд харин 2 гөлгөндөө зөөлөн хоолыг нь өгдөг байсан юм. Нохой хүртэл үрдээ тийм их хайртай байдаг юм байлаа. Нэг удаа нохойндоо хоол авчраад иртэл тэр минь хоёр гөлөгтэйгээ байдаггүй. Хичнээн хайвч олдоггүй. Тэгсэн хамар айлын хүүхдүүдээс сонсохнээ шоронгийн 2 хоригдол тэр гурвыг хүзүүгээр нь төмөр утсаар оосорлоод аваад явахад нь Юрка эсэргүүцсэн тул толгойруу нь том төмрөөр цохиод алчихсан гэж билээ. Би хайртай хүнээ алдсан юм шиг л уйлж билээ, одоо ч Юркагаа ерөөсөө мартдаггүй. Ер нь хүүхэд байхад амьтанд их хайртай байдаг юм шиг байгаан, одоо бол юун амьтан тэжээх манатай наад зах нь хооллохоос эхлээд л өөрөө олигтойхон хоол хийж идчихэж бас салхинд гарч амждаггүй хүн шүү дээ.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 80 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant