Хэдэн сарын өмнө нэг танилын маань эгч намайг зөв энергитэй охин байна гэж хэлсийн. Би тэгээд энэ магтаал мөн эсэх мөн бол надад таарсан магтаал мөн үү биш үү гэж бодсон байхгүй юу. Тэгээд бодоод үзэхээр би л лав энэ магтаалд тохирох хүн биш дэгээ. Яаруу сандруу, ээжийн хэлдэгээр салбачуу, бас тэрүүхэн тэндээ хэгжүүн, муухай ааштай, зөрүүд, залхуу гээд л бүх л муу муухай зан ааш төвлөрсөн төв цэг. Зөв байтугай буруу энерги ч ялгаркуу. Ер нь энерги ялгаруулж чаддымүү гүүмүү бүү мэд. Гүү ээ тэгээд ч ер нь зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол? Хамт байхаар хажуудах хүнрүүгээ гэрэл цацруулаад байдын болуу? Манай байрны урд талд байдаг гутал засварын газрын гуталчин ах зөв энергитэй хүн гээч нь байхаа. Би гэж амьтан хөл муутайн болохоор унаж бүдэрч халтирч үсэрч яваад мөн ч олон гутлыг цааш нь харуулсан даа. Дандаа л өсгийгөө хугалаж, унагаж, наалтыг нь салгаж, урж, тасдаж явдаг болохоор байс хийгээд л Сүхээ ах дээр уруу царайлаад орно. Сүхээ ахаа хугарцаан, Сүхээ ахаа унацаан, Сүхээ ахаа нэг нь маажийчлаа, нөгөөдөх нь урагдчихлаа гээд л.... Овоо хэд хоног хөлөө захираад аятайхан гишгэж зөөгөөд явчихвал нөгөө муу гуталнууд чинь ааа чи тэгнэ байхаа гэсэн шиг дороо өсгий нь элэгдчихнэ. Аймаар заяагүй. Гуталчин нөхөртэй л суухгүй бол хамаг цалингаа Сүхээ ахад сэгсрүүлээд дуусгачихна. Гэхдээ хөөрхий минь хааяаадаа надад үнэгүй иж бүрэн үйлчилгээ үзүүлнээ бас арын хаалгадаад. За тэгээд бүр эхлээсээ юугжийлаа. Аан тийн. Сүхээ ах лаг даруухан, тэгээл инээгээл байна. Нүдэнд дулаахан гэж жигтэйхэн. Өдөржин ажил дээрээ нервтжаагаал замдаа мулт гишгэж өсгийгөө хугалаал өөрийгөө ч зулгаахад бэлэн байгаа хүн үсрээл оронгуут Сүхээ ахыг хараал нээх тайван болчихно. Хамаг юм мартагдаал. Гэхдээ би дурлаагүй л дээ. Буруугаар ойлговоо. Сүхээ ах цаанаасаа нэг л тайван дулаан уур амьсгалыг ялгаруулаад байдаг юм шигээ. Тэгээл би гэдэг хүн босоод зогсохоор бүтнээрээ багтахгүй жижиг ТҮЦ шиг юманд нь орохоор л амар амгалангийн цэцэрлэгт байгаа юм шиг л болчихно. Сүхээ ах манай тэр хавийн бүх бүсгүйчүүдийн аврагч. Бас манай байрныхны өндөр өсгийтийн сан хөмрөг зөвхөн тэнд л төвлөрнө. Хүүхнүүд хойно хойноосоо уйлан дугараал ороод ирдийшд. Тэгээд эмэгтэйчүүд бас лаг сониоон. Үргэлж нэг нэгэнтэйгээ тэмцэлддэг зангаа тэр муу саарал төмөр овоохойд ч тавикуу л байгаам чинь. Хүн өрөөсөн гутлаа өгчөөд хүлээгээд сууж байхад чинь амьсгаа нь давхцаж орж ирээл би яараад байна. Миний ажил төрөл хэцүүдлээ. Тэгэж ингэж хүн мал хүлээж байгаа гээл урдуур дайркаадаагаам чинь би болон бусад нь тэгээд ажил амьдралгүй хэнийг ч хүлээлгэдэггүй хийх юмгүйдээ гуталчны үүд сахиж суужаагаамуу хаашаа ийн. Нэг нэгнийгээ хүндлэнэ гэж мэддэггүй бололтой. Сүхээ ах тэгээд бас их манжаа. Хүний юмыг янзалж дуусаагүүн байж алив гээл авна. Миний уур хүрээл Сүхээ ахруу муухай хараал суухаар надруу нэг инээчээл яаруу хүүхэнд хандаж энэ одоо дууслаа тэгээд үзье түр хүлээгээрэй гээл амыг нь таглачиж байгаам чинь нээх гоё. Өвөл болохоор Сүхээ ахыгаа өрөвдөөд байдаг юм. Тэр төмөр овоохой нь аймаар хүйтэн. Тэндээ нэг муухан халдаг тенн залгачихаад л сууж байна. Тэгсэн ч тэр нь нээх нэмэргүй. тэгээд ч хаалга нь байн байн онгойж хаагдаад өмнө нь орж ирсэн өвлийн жавар хургаж амжаагүй байтал л дараагийнх нь дайраад ороод ирж байгаам чинь. Яаж ч халуун байх вэ дээ. Сүхээ ах даараад хөхөрчихсөн царайтай байгаан байж л инээгээл угтана. Хааяаадаа халуун цай хоол оруулж өгвөл их баярлана даа. Оруулаад өгчих юмсан гэж боддог мөртлөө нэг ч удаа тэгэж үзээгүй. Би бас их муухай хүн юмаа. За за одоо дуусгалаа. Ямар гарчиг өгчөөд юугаа ч биччив дээ. Энерги биш гуталчны амьдралыг л биччих шиг боллоо. Дараа нь жинхэнэ энэ сэдвээр бодож байснаа бичихээс.