Сүүлийн үед амралт гээч юмыг жинхэнэ бодитоор нь үзүүлж өгч байнаа. Ажил хийгээд завгүй байхаар цаг хугацаа хурдан өнгөрдөг гэж боддог байсан миний бодол өнгөрсөн 7 хоногт огт эсрэгээрээ эргэв. Нээрээгээсээ гэртээ суухаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байнаа. Ялангуяа над шиг ийшээ тийшээ гаралгүй хэвтрийн дэглэм сахиж өнжих юм бол бүр орноосоо хөндийрөх гэсээр байтал үд өнгөрч, үдэш болчихын. Их уйтгартай юмаа. Нэг их найз нөхөд, амраг садантайгаа утас шөрмөсөөр чалчаад байдаггүй болохоор орь ганцаараа байх ёстой уйтгартай ийн. Өглөө оройдоо надад тариа хийхээр ирдэг хөөрхөн ахыг эс тооцвол олигтойхон сэтгэл сэргээж нүд баясгах зүйл ч алга. Ядаж байхад эмнэлэгт хэвтэх дургүй, үнэр нь эвгүй, олон хүмүүстэй газар дэмий, тухтай байж ч чадахгүй, ус цаснаасаа хол энэ тэр гээд бөөн шалтаг тоочоод гэртээ үлдэхээр шийдвэр гаргацан болохоор хувь тавилантайгаа эвлэрээд хэлээ хазаад амаа хамхихаас өөр замгүй. Зурагтны удирдлага, хөгжимний булан, дахин дахин уншсан, хэдэн жилийн турш хэн хүний гарын аясаар хуудаснууд нь салбараад хавтас нь тэр гэхийн тамтаггүй болсон 20 жилийн дараа, Хурлийз бүсгүй нар минь миний өдрийн хань нөхөд. Идэж хэвтсээр байгаад таргалаж байх шиг байна. Гэхдээ энэ нь ч миний хувьд сайн зүйл л дээ. Таргалахын тулд байнга хүүхдийн тэжээл идэх шаардлагагүй зөнгөөрөө тарга тэвээргээ авч байгаа нь нэг бодлын сайн үр дагавартай. Харин өдөржин ингэж хэвтэх хайран цаг хугацааг алдаж байгаа юм шиг санагдаад байх юм. Хийх юмгүй гиюүрээд байгаа мөртлөө л нэг л мэдэхэд өглөө, нэг харахад л өдөр, удалгүй тэгээл орой шөнө болчихын. Орой гэрийхэн цуглахаар хүн үзээгүй юм шиг баярлаж хөөрөөл сэтгэцэд хүртэл нөлөөлдийн байна. Хурдан дараа долоо хоног өнгөрөөсэй тэгвэл хуучин амьдралынхаа хэмнэлд эргээд орно. Нэг юмнаас айгаад байхын. Над шиг унтамхай хүн арай гэж сүүлийн хэдэн сар яаж эртхэн босч хэрхэн ажилдаа хоцрохгүй байх урлагт суралцаж, овоо амжилт үзүүлээд байсан юмсан. Одоо ингээд буцаад л босч чадахаа больчих байх даа. Байх даа ч гэж дээ больчих шиг л боллоо. Гэрээ эзгүйчлээд оргоод гараад ирсэн одоо орохгүй бол тагнуулын төв газрын шилдэг ажилтан ээж гэдэг эмэгтэй гэрийн утас руу залгаад үйл ажиллагаагаа явуулж байгаа байх.