Angaahai's Diary
2007-Aug-24
Дүнхүүрэл

Хүнд итгэхээ байчихжээ би. Нэг их олон удаа хүнд хууртаж, мэхлүүлээд голдоо ортол гомдож, тархиа шааж, өвдгөө тэвэрч сууж үзээгүй ч үзэж туулсан, харж мэдэрсэн бүхэн минь намайг нэг л хэрсүү болгочихож. Мэдээж бас тэр нэгэн хүнээс болоод би бусдыг хайрлаж чадах эсэхтээ эргэлздэг болж. Өөрөө өөрийнхөө хэсэг зуурын зугаа цэнгэлийг хөөж, заримдаа намайг шаналгаад байдаг энэ их ганцаардлыг үлдэн хөөхийн тулд би наашаа гэсэн бүхэнд найр тавиад байж болох ч өөрөө өөрийнхөө бодлогогүй хийсэн ганцхан алхмаас болоод хүний үрийн зүрх сэтгэлд насан туршид нь арилахааргүй хар толбо үлдээж болзошгүй тул би болгоомжилдог. Гэтэл сүүлийн үед энэ бодол минь намайг зожиг, ганцаардмал, дүнсгэр, хахир хатуу, муухай ааштай болгоод байх шиг. Нэлээн дээхнэ тэр нэгний хэлснээр би гэдэг хүн зэвтэй төмөр шиг л болчихож. Заримдаа үйлдэл бүрээ хянаж, цэгнэх ямар хэцүү байдаг гээч. Хааяа амьдрал намайг яллаад байгаа юм шиг санагдах юм. Ингэж явсаар нэг л мэдэхэд надад алдах цаг хугацаа ч үлдэхгүй болчихсон байх вий гэж сүүлийн үед айхын. Одоо ч тэгээд гадуур цээжийг нь дэрлэж ганц сайхан хэнгэнэтэл уйлаад сэтгэлээ онгойлгочихмоор залуус ховор харагдах болж дээ. Бүгд л гулжиганасан, нялцганасан, доожоогүй. Цаанаа л нэг хийморь сүлдгүй. Тэдэнд өөрийнхөө хувь заяаг итгэж даатгах нь бүү хэл тавтайхан таван үг солиход ч хүндрэлтэй байхын. Нэг л их зугаа цэнгэлд дуртай улс. Эр эмгүй л нэг тиймэрхүү хандлагатай. Эм нь амар хялбар амьдрал хайсан, эр нь амар хялбар хүүхэн хайсан хүмүүс л болсон юм шиг надад санагдах боллоо. Гэхдээ бүх хүмүүсийг хэлж байгаа юм биш л дээ. Магадгүй надтай л үргэлж ийм хүмүүс нь учраад байдаг ч юм билэв үү. Сайны хажуугаар саар мундахгүй гэдэг шиг. Ажиллаж хөдөлмөрлөж, ар гэрээ авч яваа, чадварлаг толгойтой залуус олширсон. Залуус гэдэгт бүчгүйчүүд ч багтаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй байх. За тэгээд иймэрхүү мэр сэр ниймийн гажуудлаас болоод би энэ бүхэнтэй нэгдэн нийцэж, хэнтэй ч хамаагүй холбогдоод болохгүй бол болино гэдэгтэй санал нийлж чадахгүй байгаа учраас ганцаардаж яваа хэрэг. Гэтэл сүүлийн үед ажил амьдрал найз нөхдийн хүрээлэлд чимээгүйхэн орж ирчихээд хүчтэй дайралт хийгээд байгаа тэр залуугаас болоод нөгөөх хатуу төмөр мэт байр суурь маань ганхаж эхэллээ. Бусдаас онцгойрсон гэрэлтсэн царай, гялалзсан машин байхгүй ч хэлэх үг хийх үйлдэл нь түүнийг бусдаас өөр хүн шүү гэж хэлээд байх шиг. Мэдкүү юм даа. Хэтэрхий удаан царцмаг байсан сэтгэл гэдэг эрхтнийг минь хайлуулах оролдлого хийгээд жаахан ч гэсэн шингэлж чадсан болохоор сэтгэл хөдлөсөндөө "нөгөөх л адилхан хүмүүс" гэж хардаг нүдийг таглачихаад арай өөр болгож харах гээд зүтгүүлээд байгаан болов уу? Ерөөсөө нүүр өгөхгүй юм шүү гэж бодсон хэрнээ л үзээд алдах уу гэж цаанаас нэг ёрын бодол хатгаад болохоо болилоо. Ялангуяа намайг ширтэх ялимгүй гуниг хургаж, хэрсүү суусан хэрнээ хэнд ч үл анзаарагдам инээмсэглэл бүүдийсэн тэр нүдийг нь харахаар л........ Өөр хэн нэгэн намайг ширтвэл огт тоомжиргүйгээр орчин тойрондоо зохицуулаад үл тоомсорлох уу, хялам хийхүү, эсвэл инээмсэглэх үү гэдгээ өөрөө тэр дор нь шийдээд хариу үйлдэл үзүүлчихдэг би тэрнийг надруу харахаар нь өмсөж яваа цамцруугаа тэр чигээрээ шургаад орчихмоор санагдахын. Одоо бүр өөрийгөө яах бол гэж айгаад урилга бүрт нь татгалзсан хариу өгч түүнээс зугтаж байгаа. Ямартай ч бууж өгөлгүйгээр хэсэг гүрийнээ.


Comments

2007-Sep-1 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин

итгэлээ алддаггүй ни залуу насных...

. Шууд холбоос


2007-Aug-24 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum

yagaad guriigeed, setgelee bariad bgaagiin chin uchiriig olsongui ee gej.
ugaasaa sain huntei uchirch, saihan hanitai bolnoo gedeg chin az yum shig bgaam. tuunees teged ter bur tanij medeed golj shilne gedeg chin barag l " bolomjgui " yum bish uu. magadgui chamd irsen ter az ch yum bil uu??

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 77 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant