Angaahai's Diary
2007-09-05
Цаашдаа яаая гэж бодох вэ?
Манай захирал гадаадад ажлаар яваад 2 хоногийн өмнө ирсэн юм. Харин өнөөдөр ажлын явц, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тайлан тэнцэл зэрэг асуудлуудыг ярилцахаар хуралдваа. Манайхан ч яахав дор бүрнээ сандралдаад л байхын. Аргагүйшд өнгөрсөн 20 гаран хоног диваажин гээчид нь ирчихсэн юм шиг л жаргацгааж байсан улс. Ганц харж хандаж, шахаж шаардаж байсан хүн нь эзгүй болчихоор дааж давшгүй их дарамтнаас ангижирсан аятай л байсын бид хэд. Хурал дээр нэг нэгээрээ босоол тайлангаа тавьсан чинь өөдгүй амьтад хэлэх үг нь олдохгүй байсымуу үнэхээр хэлмээр санагдсымуу хэлэлцэж тохиролцсон юм шиг л ар араасаа угсруулж босоол ажил ерөнхийдөө ийм тийм, миний хувьд ингэлээ тэглээ гэж хэд 3 үг хэлсэнээ /миний нэрийг хэлэв/-ээс бусад нь ажлын цаг ашиглалт сайтай байлаа. /Дахиад л миний нэрийг хэлэв/- нь 21 хоногт нийт 14 цагийн хоцролттой байлаа гээл аваад хаядын. Хамгийн сүүлд нягтлан босч ирээл бас яг энэ үгсийг хэлсэнээ "Сүүлд ажилдаа хэзээ ирэхийг нь утсаар асуулгахад -Компьютер эвдэрхий юм чинь би эрт очоод яадгийн гэсэн шалтаг хэлж байна лээ. /Би байн байн залгаад байхаар нь тэгээд хэлчихсэн юм.Угаасаа эвдэрхий байгаа нь үнэн л юм чинь./ Тэр нь ч нэг бодлын үнэн л байдаг байх. Манайх ер нь байнга тог унтарч асдаг газар учир тог баригч авах шаардлагатай. Ингэж байгаад миний юм ч эвдрэхийг үгүйсгэхгүй /санхүүгийн программ хэрэглэдэг учир санаа нь зовсон бололтой/ гэнээ. Боож үхмээр. Манайхан бүгд цаг бүртгэлийн албыг давхар давхар хашдаг болсоныг сая л анзаарлаа. Тэгэж тэгэж миний ээлж болохоор нь би босоол юмаа тайлагначаал -Ажлаас байнга хоцорсон гэдэг асуудал дээр би өөрийгөө өмөөрч худал үнэн хэлээд байх зохимжгүй гэж бодож байна. Би биеэ дайчилж чадаагүй нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хамт олондоо муу үлгэр дууриал болсондоо хүлцэл өчье л гэлээ. Өөр үг хэлэх дур ч хүрсэнгүй,  үг ч олдсонгүй. Миний буруу л юм чинь одоо яаая гэх вэ. Харин ганц л юманд уур хүрч байлаа. Угаасаа л намайг өдөр бүр их бага хэмжээгээр ажлаас хоцордог гэдгийг бүгд л мэддэг байж тэгээд захиралаас бусад нь хэн нь ч боль барь, яав ийв, шалтгаан нь юув гэж асууж сураглаж үзээгүйн байж захиралыг ирэхээр л нээх сүрхий бүх л юманд хяналт тавьж ажилласан, хэлэх үгтэй хийсэн юмтай болж харагдах гэсэн хүмүүс. Тэр бүх л юм нь миний ажилдаа ирэх цаг юм уу хаашаа ийн. Уур хүрч үхэх гэж байгаал -За одоо яаая гэх вэ аль бэртэгчин хүмүүсийг хэлж барах вэ гэж бодоод уурлахаа боличоол сууж байсан чинь захирал дууддын байна. Яваад очтол манай захирал их л аргаа барсан царайтай сууж байна. Гартаа ажиллагсдын цагийн бүртгэл дэлгээд тавьчихсан байхын. Тэгснээ намайг цоортол ширтэж байснаа "Цаашдаа яаая гэж бодож байна?"  гээд пал хийтэл асуудын. Би ч угаасаа юуны тухай ярьж байгааг нь ойлгож байгаа болохоор гайхсангүй. Гэхдээ л балмагдав. Хэлэх үг ч олдсонгүй. Би маргаашнаас эхлэж дахиж хоцрохгүй гэлтэй нь биш. Угаасаа аль хэдэн жилийн өмнөөс л миний дахиж хоцрохгүй гэсэн амлалт өгсөн бичиг цаас хавтас дүүрэн байгаа болохоор бас л худлаа хэлэхийн нэмэр гэж бодлоо. Цаашдаа энэ хэвээрээ байна гээд хэлчихвэл хэтэрхий доромжилсон хэрэг болчих гээд байдаг. Тэгэхээр нь доошоо хараад дугуй л зогслоо. Захирал чиний төлөө л ингэж хэлж байна. Бага залуу дээрээ энэ дутагдлаа засаад авчихвал чи хаа ч очсон гологдохооргүй ш дээ энэ тэр гээд л баахан л лекц уншиж байна. Угаасаа захирал миний төлөө хэлж байгааг нь би мэднээ. Миний төлөө 3 жил хэлж байгаа тэвчээр оюуныг нь ч би үнэлдэг. Гэхдээ асуудлын зангилаа нь надад л байгаад байдаг. Яалтай билээ. Захирал яриад би толгой дохисоор байгаад энэ уулзалт дуусав. Захирал надаас ямар нэгэн амлалт авмааргүй байна. Угаасаа ч залхаж байна гэнэ. Тэгээд намайг өөрөө дотроо сайн бодоод үз гэнэ. Би ч угаасаа тэгье л гэж бодож байсан юм. Манай захирал ухаантай хүн. Миний хүндэлж явдаг цөөн тооны хүмүүсийн нэг. Тиймдээ ч энэ хүний хэлсэн үг надад хүнд тусдаг юм. Далайцтай гэх юм уу даа. Би одоо тэгээд цаашдаа яах вэ? Өглөө яагаад ч босч чадахгүй байгаам чинь би яахуу? Өөрийгөө дачилж, дутагдалтайгаа тэмцэнэ гэхээр чинь тэмцэх эсэхээ мэдэх сөхөөгүй унтагдаад байхаар одоо би тэгээд яах болж байнаа. Ядаж 10-н жилд сурч байхдаа эхний цагийн хичээлүүд дээр суугаад сурчихсан бол өнөөдөр ингэж зовохгүй л байх байсан юм. Харин их сургуульд өглөө босох шаардлага гардаггүй байлаа. Ер нь эрт унтсан ч орой унтсан ч чанарын ялгаагүй. Өглөө заавал 9 өнгөрөөж байж сэрнэ. Сэрэхэд сэрүүлэг хөлд л яавжийна. Харин амралтын өдрүүдэд сайхан ханатлаа унтаж авъя /ханакуу л дээ угаасаа/ гэхээр л гайтай юм шиг нөгөө л 9 цаг өнгөрөв үү үгүй юу сэрчихнэ. Аан нээрээ захирал бас ингэж хэлсийн байна. "Ажилд орсон эхний нэг сар л ажлаас хоцроогүй. Үүнээс хойшхи хугацаанд байнга хоцорсон". Тэр эхний сар нь ээж эрчимтэй арга хэмжээ авсан байхгүй юу. Өглөө хар үүрээр хөнжил хуулж хаячихаад хүйтэн ус шүршээд зогсоод байдаг байсын. Босохоос өөр аргагүй. Чичрээд байгаам чинь. Болкуу бол загинана, үглэнэ. Сүүлдээ өөрөө залхаад сарын дараа болисон доо хөөрхий. Тэгээд л би хэвийн амьдралдаа эргэж орсон. Хоцроод л хоцроод л... Гэхдээ ажлыг бол цалгардуулж үзээгүй ээ. Өглөө хоцрохдоо бэлдээд маргааш өглөөний ажлыг өмнөх орой нь бэлдээд тавьчихдаг болохоор асуудал үүсээд байдаггүй юм. Одоо хамгийн гол асуудал ЦААШДАА ЯААЯ ГЭЖ БОДОХ ВЭ? Энэ талаар бодохоор салхинд гарлаа....

Comments

2007-09-10 - Сэтгэгдэл

Бичсэн: g84

ЗИА НАЙЗЫН ЛИСТЭНДЭЭ БҮ

. Шууд холбоос


2007-09-05 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum

уг нь ажилаа л цалгардуулдаггүй бол заавал цагт баригдах албагүй ч юм шиг. угаасаа хийх зүйлээ хийх нь тодорхойгоос л хойш.


. Шууд холбоос


2007-09-05 - Сэтгэгдэл

Бичсэн: sirus

угаасаа 10 жил дан эрт хичээлдээ явсан оюутан байхад ялгаагүй тийм болохоор ёстой өглөө сэрдэггүй хүмүүсийг ойлгодгүйн ккк... найзуудтай ууна унтана... өглөө нь би л сэрээд гэр орноо янзлаад ажилдаа явна нөгөө хэд унтаал үлдэнэ... орой ирэхэд лав байхгүй л байдгийн тэгсгээд явдаг байх... яж ч уусан өглөө ажилдаа хоцорч бол үзээгүй... гэхдээ хоцрохгүймсэн гэж бодоод ярч ч үзээгүй... тайвуухан босоол цайгаа уучаал тамхиа татчаал атуусандаа суугал очдын ккк...

. Шууд холбоос


2007-09-05 - Сэтгэгдэл

Бичсэн: g84

ээ чи ямар бүтэлгүй хүн бэ....
би өдөр бүр шөнө суух зуршилтай.. энэ нь өдөр хүн амьтан үймсэн үед ухаан санаа маань орж гараад анхаарлаа төвлөрөхгүй байдагтай холбоотой юм.
..дипломын үеэр шөнө сууж байтал хамт амьдардаг удирдлага менежментийн мэрэгжилтэй найз маань, хөөе тэнэг ээ хөдөлмөрийн бүтээмж гэж юм байдгийм ш дээ гэж хэлэв. би инженер. би хариуд нь би чамайг суухад юм хэлдэггүй шүү гэж мөчөөрөхсөн юм...
одоо та хэдтэй бэ, хэд наслана гэж боддог бэ, үлдсэн цаг хугацаагаа бод /тооц/ хэдэн жил үлдсэн, хэдэн сар, хэдэн хоног, хэдэн цаг үлдсэнээ тооц, өдөрт одоо унтадаг цагаа бодож тэр тооцооноосоо хас... та, тэн хагасыг нь унтаж, идэж, зугаалж амьдралаа үрэхээр гарах болов уу... энэ надад их тус болсон... өөр юу гэж зөвлөх билээ. манай ажил гадаад компани юм л даа өглөөн 09:00 цагаас хойшх нэг минут бүр /хоцорвол/ нэг долларын үнэтэй. би сард нэг өдөр л 15 минут хоцроход цалийнгаас хэд хасагдах нь тодорхой....
за тэгээд зарим нэг хүний амьдралын зовон бэрхшээл өвчинтэй зүйрлэхэд таний проблем өчүүхэн гэж бод, би амьдралдаа жаахан хэцүү байх үед тэгэж боддог юм.
НОЙ

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 68 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax