Angaahai's Diary
2007-08-23
Сэтгэгдэл-1

Өглөө ажилдаа явахдаа микро автобусанд чихэлдээд л суулаа. Гэтэл нэг эмэгтэй 2 ойтой болов уу гэмээр хүүтэйгээ орж ирээд яг өөдөөс хараад суулаа. Би ч яах вэ хүүхэд харахаараа л янз бүр болчих гээд байдаг нөгөө зангаараа хүүрүү нь хараал хэлээ гаргалаа. Тэр харин бусад ойролцоо насны хүүхдүүдийг бодвол нүүрэмгий юм. Магадгүй хашаанд төрж, өсч буй бололтой дөрвөлжин хананы дунд телевизээр гарах хүүхэлдэйн киноны гол баатрууд болон хааяа нэг гэрт нь зочилж ирдэг ээж аавын найзуудыг эс тооцвол эцэг эхээсээ өөр хэн нэгнийг олж хараагүй жаалуудыг бодвол хашааныхаа банхарт гараа хазуулна ч гэж айлгүй олсоноо хувааж иддэг юм гэсэндээ овоо нээлттэй юм шиг байна. Жаал ч намайг дууриагаад л өөдөөс хэлээ гаргаж байна. Би хамраа зангидлаа тэр ч бас зангидаж байна. Нүдээ ирмэсэн чинь дагаал ирмэхчээн аядлаа. Тэгсэн автобусанд байгаа бүх хүмүүсийн анхаарал хөгшин залуу хоёр харилцагч /жаал бид хоёр/ дээр тусчихсан байна. Би санаа зовоод өмссөн хувцсандаа зохицохгүй үйлдэл үзүүлсэндээ ичингүйрмэр аядав. Нүүр амаа байдгаар нь үрчийлгээд ямар эвгүй үйлдэл гаргачихав даа гэж бодоол хүүг тоогоогүй дүр эсгээл суулаа. Тэр намайг гэнэт замын дундаас зангаа хувиргасныг ойлгож ядсан бололтой хэсэг надруу харж инээж байснаа идэж байгаа чипстэйгээ зууралдаад намайг мартагнав. Тэгсэн чинь чипс нь дуусчихсан нөгөөх чинь уутанд нь толгойгоо дүрчихээд булан тохой бүрийг нь нэгжиж гардаг юм байна. Ээж нь миний хүү одоо дууссан уутыг нь хаячих гэж хэлтэл. Хүү байкуууу гээл алгаа тосоол хэлж байна. Ээж нь тиймээ миний хүү дууссан. Одоо уутыг нь хаячих ээж нь хаячихъя гэсэн чинь хүү зөрүүдлээд өгсөнгүй тэгсэн ээж нь микро автобусны онгорхой цонхыг заагаад миний хүү үүгээр хаячих гээд л дүрс хийтэл аваад хаядиймдаа. Миний уур хүрсэн гэж яаваа. Би энд тэнд гудамж талбайд хүний хаясан хогийг түүгээд явж чадахгүй ч өөрөө ганц ширхэг шүдэнзний мод ч байсан гудамж талбайдаа хаячихгүй юмсан гээд цүнхэндээ цуглуулж яваад хаа нэг тааралдсан хогийн саванд бөөнд хаяж байж санаа амардаг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Угаасаа ч багаас минь төлөвшсөн гэрийн хүмүүжил минь намайг ийм хүн болгож төлөвшүүлсэн. Гэтэл энэ өөдөөс харж суугаа ээж бяцхан хүүдээ гадаа хог хаягдлаа зүгээр л чулуудчихаж болдог юм байна гэсэн бодлыг өөрөө төрүүлж байна шүү дээ. Очиж очиж хөдөлгөөнд оролцож яваа авто машины цонхоор замын дунд хог хаягдлаа гаргаж чулууддаг бүдүүлэг хүмүүст би үнэн голоосоо дургүй. Би ч нэг их соёлжоод сүр болоод байдаг хүн биш л дээ гэхдээ наад захын иймэрхүү ахуйн соёлыг мэддэггүй хүмүүс энд тэнд том албан тушаал хашаад төрийн өндөрлөгт суугаад хүн зонд сургаал айлдаж зааварчилгаа буулгаж яваад миний дургүй хүрдэг. Гэтэл одоо эх хүн иймэрхүү төлөвшлийг үр хүүхэддээ хар нялхаас л суулгаад ирэхээр юу болохын. Бас хэд хоногийн өмнө засгийн газрын ордны баруун талд байрлах үйлдвэрчний эвлэлийн байрны өмнүүр явж байтал урд нэг өвөө ач юм уу зээ нь бололтой жаахан охин дагуулаад явж байна. Тэр охин нь 5-6 настай л байх. Тэгсэн чинь нөгөө охин нь цэцгийн мандлуудын нэгээс нөгөөрүү үсэрч очоол нөгөө муу нэг настай цэцэг гэгддэг хотын төвийг өдрийн цагаар чимдэг ганц чимэглэл болох цэцэгнүүдийг нэг нэгээр нь тасдаал яваад байхын. Өвөө энийг хардаа гээээл. Өвөө нь боль болкуу, тэгдэггүй юм гэх нь бүү хэл ганц үг ган хийхгүй байхын. Хичнээн уур хүрвээ. Хажуу хавиргаар нь явж байгаа хүмүүс ч юу ч хэлкүү. Би тэгэхээр нь тэсэлгүй миний дүү энэ цэцэгнүүдийг тасдаж болдоггүй юм. Хэрэв таславал цагдаа ах ирээд шийтгэдэг юм ш дээ гээд хэлчихсэн чинь нөгөө тайван амгалан юу ч анзаарахгүй байсан өвөө чинь аймаар үрчийж ирээл тас загинадийм даа. Би улсад насаараа ажилласан хийдгээ хийсэн хүн та нар муусайн нусгайнуудыг баастайгаа хутгалдаад явж байхад чинь би энэ цэцэгнүүдийг тарьж явсан юм гэж ирээд л тачигнаж гарсан. Яс юман дээрээ би яахав баастайгаа хутгалдаад хэвтэж байсан байж болно. Тэр өвгөн амьдралдаа нэг удаа ч болов өөрийн гараар цэцэг тариад ургуулчихсан бол өнөөдөр үрийнхээ тасдсан цэцэгний төлөө харуусаад барахгүй л байх байсан юм. Тэгээд үргэлжлүүлээд нялх амьтан хэнд ч саад бололгүй өөрөө өөрийгөө саатуулаад явж байхад үр хүүхэд бүлтэлзүүлж, айлган сүрдүүллээ гээд л хавиар нэг орилж хашхичаад бас л хүмүүсийн анхаарал өвгөн охин бид 3 дээр. Хүмүүс намайг жигшсэн харцаар хараад л. Би гэдэг хүн цасан гоо үлгэрт гардаг хорон санаат хатан шиг л байгаам чинь. Би тэр өвөөгийн өөдөөс юу ч дугараагүй. Угаасаа юум хэлээд ойлгодоггүй хүнтэй ам хэлээрээ ололцоно гэж байдаггүйн зовлонг би мэддэг болохоор бушуухан холдохын түүс л болсон. Иймэрхүү жишээ мэр сэр тохиолдож ажиглагдах л юм. Хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Угаасаа сониуч улс. Юм юмруу үсчиж явдаг амьтад. Хүүхэд байхад аль болж бүтэхгүй бүхнийг хийж үзмээр санагддаг шүү дээ. Харин тэднийг зөв тийш нь чиглүүлэхэд тэднийг асран хамгаалагчид тодруулбал гэр бүлийнхэн нь чухал нөлөөлдөг. Нэгэнт тийм чадваргүй хүмүүстэй хичнээн зууралдаад ч нэмэргүй болохыг би бага багаар ойлгоод л байгаа. Тиймээс залуус бид хойч үедээ эх орноо хайрлах, ахмал настнаа хүндлэх, газар нутгаа дээдлэх зан байдлыг төлөвшүүлэхгүй юмаа гэхэд наад захын ахуйн соёлыг дэлгэрүүлчих юмсан. Гэхдээ бидний үеийн залуус хамаагүй соёлч, боловсон болсон болохоор иймэрхүү бодол бүгдийнх нь оюунд цухалзаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа.


Comments

2007-09-01 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин

дэхххх...хихихихи

. Шууд холбоос


2007-08-23 - Сэтгэгдэл

Бичсэн: Angaahai

Харин тиймээ. Аймаар ганган машин явжаангуутаа шууд цонх нь онгойгоол аймаар паржигнасан хоолойгоор гаххххх түй гээл нүд харанхуйлтал аваал хаяжаагаам чинь.Өөрсдөд нь эвгүй байдаггүй л юм байх даа. Эвгүй байдаггүй болоод л тэгэж байгаа байх л даа.

. Шууд холбоос


2007-08-23 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum

Эртүүр 11т явжийсан чинь. Нээх өндөр, ганган ч гэж жигтэйхэн, хөөрхөн охин булан тойроол гараад ирлээ. Би ч нүдээ баясгаал харжийсан чинь харин өнөөх чинь барьж явсан ундааны саваа торррррр гээл байшингийн булан руу чулууддаг байшд. Тэгэнгүүт л өнөө нүд баясгах гоо сайхан нь хаашаа ч юм хийсчиж байгаам даа.

. Шууд холбоос


2007-08-23 - Сэтгэгдэл

Бичсэн: sirus

дээр нэг эгч теддигийн машины зогсоол дээр өдөр наян гар бужигнаж байхад охиноо шээлгэдэг юм даа... арай л даварцан наасан... энэ чинь одоо юу болжийгоон... хотын соёл гэж юм манайханд арай л дутагданаа... би ч хог хаячдаг л даа... гэхдээ тэрийг хараад бол арай л гэж бодсон...

. Шууд холбоос


2007-08-23 - Сэтгэгдэл

Бичсэн: Uchiral

LoL..

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 73 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax