Зүүдээр занималдаад байхын ойрд өөрийн мэдэлгүй. Ёооё ямар сонин утгын дараалал алдагдсан өгүүлбэр болчвоо. Ойрдоо өөрийн мэдэлгүй зүүдээр занималдах болж гэх байсан байна тээ.
Шөнө 3 хүртэл ном уншиж шүлэнгэтэв. Өглөө эрт ажилтайм чинь мэдээж хүчиндээд өөрийгөө номхотгооск. Байгалийн гамшиг юм уу юу ийн аюулт юм болоод байх шиг. Би мэдкүү хүмүүс л яриад зугтаад байхын юу нь тодорхойгүй. Нэг морь үхцорч. Толгойг нь салгаад тавьцан байхын. Нэг танихгүй эр л махыг нь өвчөөд байх.. Бас нэг эр махнаас салсан ясыг хараад аавыгаа ингэж мөлжүүртэй байхыг хармааргүй байна. Ясыг нь цайруул гэхийн. Тэгсэн тэр морьны толгой өвөөгийн минь толгой болчихсон байх юм. Хүмүүс уйлаад л би аманд нь шар тос түрхэх гээд чадахгүйн. Гар огт хүрэхгүйн дээр морьны аманд түрхэх үү өвөөдөө яаж түрхэх үү гээд л бодоод байх юм. Арай ч дээ гээд л цурхиртал уйллаа. Өвөө минь байсан байна ш дээ гээд л.... Бүр эхэр татаад л уйллаа. Орхиод явчихлаа гээд л... Өөрийхөө уйлах дуунаар цочиж сэрэв. Дэр нойтон жинхнээсээ орилоод улсан байв. Сэрчээд ч нулимас татардаггүй. Бүхэл бүтэн 9 жил мөрөөдөөд хүсээд ганц ч болов зүүдэндээ харчих уулзчих юмсан гэж бодсон өвөө минь яагаад ингэж орж ирэв . Тээр жил эмнэлгийн шарил хадгалах газарт салах ёс хийхэд хамгийн сүүлд харсан өвөөгийн минь царай. Хадаггүй л болохоос яг л үхсэн хэвээрээ тэгээд бүр ганцхан толгой нь ирсэн нь өр өмтлөв. Ядаж аманд нь шар тосоо ч түрхэж чадсангүй. Адууны толгой ясыг нь цайруулах гэх мэт учир битүүлэг зүйлс... Дахиад юу ч зүүдэлмээргүй санагдав. Айсан хүйт даасан. учир зангилааг тайлмаар бодогдсон. Үргэлжлүүлж унтсан ч үгүй.. Уншсан ном үзсэн кино сэлттэй ямар ч хамааралгүй зүүд...