Бид их сонирхолтой танилцсан юм. Яг л кинон дээр гардаг шиг. Улмаар хэд хэдэн удаа маш сонин тохиолдлоор таарч тэр миний хувьд бараг л бурхнаас явуулсан заяаны хань мөн гэдэгт 160 хувь итгэчихээд байсан үе. Бүх юм нь гайхалтай зохицсон орчин цагийн ханхүү гэж байдаг бол яг л түүн шиг байх байсан гэж өөртөө батлачихаад байв. Дэндүү эелдэг, бусадтай найрсаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, дажгүй ажил албатай, удам угсаа сайтай, жинхэнэ жентэлмен залуу байв. Тэрний хувьд ч би мөрөөдлийх нь бүсгүй байсанд одоо ч эргэлздэггүй. Ингээд яах вэ цөөхөн хэдэн жил судлалцаж, бас хэд хэд болзоод, сонин хачнаар тааралдацгаасны дараа нэг үдшийг манайд оройн хоол идэж дарс шимж өнгөрөөхийг би санал болгов. Тэр ч уухайн тас. Орой нь гараа гаргаж хөнгөн маягийн хоол хийчихээд худалдаж авсан улаан дарсаа хоёр хундагатай ширээн дээрээ тавьж лаагаа асаагаад.... ер нь л их романтик орчин бүрдүүлэв ээ. Манай ширээ хэтэрхий намхдаж байв. Одоо яах вэ дээ байгаа ширээ нь л тэр. Ямар сайхан үдэшдээ зориулж ширээ худалдаж авалтай нь биш. Тэр ч яг цагтаа ирлээ. Ширээнд суулаа. Авчирсан цэцгийг нь усанд хийгээд, чихрийн цуглуулгыг нь десертэнд хэрэглэхээр задлаж бэлдэв. Хоолоо таваглаад намхан ширээн дээрээ тавьхаар тонгойтол юу харсан гэж санана? Буйдан дээр суусан тэрний өвдгөөр нь татсан ширээний дээрээс өмднийх нь уранхай салтай, цагаан дотуур хувцас тодоос тод..... Бурхан минь золтой л тавгалсан хоолоо нүүрлүү нь цаццангүй. Нээх сонин болсоон би. Хамаг юм навс унасан. Тэр орой яаж хооллоод юу ярьснаа сайн санахгүй байна. Хамаг анхаарал уранхай салтайнд төвлөрөөд өмдөө оёчихгүй гэдэг үг аман дээр гарч ирээд тамд байгаа юм шиг л байсан. Тэр яриад л байх шиг байсан. Би нэг ч үгийг нь ойлгоогүй мушилзаад л суугаад байсан. Юун улаан дарс марс..... Талд нь ортол л би тэссэн. Тэрнээс цааш тэсэхгүй нь гэдгээ ойлгоод, гэнэт бие эвгүйрхээд, унтаж амрах хэрэгтэй байгаагаа, маргааш өглөө эрт ажилтай гэдгээ таг мартсан гэдгээр хачирлаж хэлээд, уранхай салтайтыг үдэж гаргасан даа. Бид одоо зүгээр л танилууд болсон. Тэр орой юу ч 100 хувь гэж байдаггүй юм байна гэх миний бодлыг бататгасан даа. Мэдээж бэлдсэн байсан киногоо ганцаараа үзэнгээ дарсаа дуусгасан.
Нэг удаа найз охины төрсөн өдрийг хоёулаа тэмдэглэв ээ. Ууж идчээл хоёулаа таанцлах юм болов. Гарах гэсэн хэдэн халамцуу нөхөд үүдэнд бомбоороод явуулдаггүй. Харваас тавын танхай таван этгээд нтр хэхэ. Арай гэж л гарлаа араас гар мар цүнх мүнх татаад л.... Ард мөрийцэж байгаа бололтой чаддаг юм бол чи нтр гэж нэг нэгийгээ хөөргөж байх нь дуулдсан такси авах гээд зам дээр зогсож байтал нөгөө хэд машинтай хүрээд ирвээээ. Нөгөө талын замруу нь үсэрч гараад п шууд нэг машин ирэнгүүт нь суусан. Хоёулаа хаашаа орохоо яг таг төлөвлөөгүй, хүн багатай газар орно л гээд бодцон. Тийшээ явъя л гэлээ. Тэндээ очоол машины хаалга онгойлгосон чинь түрүүний хэд шаагилдаал явцан. Бушуухан буцаж хаагаал хөдөлсөн, хөөсөн. Нэлээд хөөцөлдөсний эцэст тэд хөөхөө больсон уу, хоцорсон уу, алга болж бид ядарч сульдаад манайд очиж хонохоор болов. Очоод би түрүүлж буугаад найз охин тооцоогоо хийхээр үлсэн. Орцныхоо кодыг хийчээд хүлээгээд байхад бууж ирдэггүй.
- Хөөш яасан бэ задлахгүй байгаанмуу? Удаа ч үгүй найз гуай бууж ирснээ орцонд ороод шатаар өгсөж байхдаа
- Даанч такси шиг царайтай биш байсынмаа
- Юу яриад байгаан галзуурцынмуу? Ганцаараа яриад... Юун такси шиг царай
- саяны залуу мөнгө авахгүй оронд нь та хоёр утсаа өгчих гэж байна
- Аааайн гээл нүдэээ том болгоол гайхдаг дээрээ тавиал асуулаа. Дугардгүй эээ.
- Тэгээд яасан?
- Яах вэ дээ дажгүй царайлаг юм байна лээ.
- Хэн царайг нь асуусын?
- Өгцөн л гэсэн үг байхгүй юу.
- Минийхийг ч дээ юу?
- Тийн
- Тэнэг юм уу чи? Найзыгаа таван цаасаар зарчиж байгаанмуу тэгээд?
- За яадынмб дээ.
- Дуртайн бол өөрийхийгөө л өгөхгүй.
- Өгсөн
- Тэнэгт мэджийнэ. Ганцхан өөрийхийгөө өгөхгүй гэж байна. Байтлаа таксины жолоочтой танилцдаг болчхын байна л даа. Чи ер нь нээх далчигар аа.
- Хөөе чи үнэнээсээ уурлаад байгаанмуу? Юун сүртэй ийн. Таксины жолооч биш гээд байхад
- Засс
- Миний төрсөн өдөр шүү.
- Нээх тэнэгээ чи. Чимээгүй байгаарай сэмээрхэн орно шүү. Ээж сэрчихнэ.
- Окей
За тэгээд нэг таксины жолоочтой өдөр шөнө өглөө оройгүй утсаар ярьдаг болов оо. Бараг жил гаран ярив. Тэр аймаар хөгшин хүн шиг яриатай. Ааааааааймаааар инээдэг. Бизнес хийдийм байх. За тэгээд цааргалж цааргалж нэг юм болзвоо. Нээх том цагаан машинаар гэрээс ирээл авав. Тэрүүхэн хооронд бас машинаа сольчжээ. Энэ арай даргын жолооч биш байгаа гэж бодосноо нуух юун. Бүхнийг өөрийнхөөрөө шийддэг бололтойм яахуу ийхүү ч гэхгүй юм. Шууд л нэг газар очив. Нэлээн гайгүй ресторан. За суухад ч яах вэ учиргүй бууж ирээл хаалга үүд онгойлгоход эвгүй байсан биз одоо л онгойлгох байх гээл бодоол суугаад байсан чинь яасан бэ буугаачээ гэж авдын. Тэр нэг өндөр юмнаас нь үсэрч буух гэж хөлөө хугалах шахав. Хамт явкуу түрүүлээл алхахын, рестораныхаа үүдэнд ирснээ эргэж ч харалгүй хаалга саваал орсон, хамар тас гэхгүй юу хэхэх. За тэр нь ч арай юу юм бэ гэхдээ л хамар дээр хаалга хаагдав. Аймаар хүнд хаалгатай худалч хүнд хөлөөрөө тулжийж онгойлгов. Рестораны дээд давхарт хооллохоор болов. Өөрөө гадуур хувцсаа тайлчаад минийхийг авах ч гүүм. Зөөгч ирээд хувцас авч өлгөөд сандал татаж өгөв. Өөрөө хоолоо захиалчхын, чи юу идэх үү барих уу ч гэж асуусангүй. Тэгээл хоолны турш тэгэж гятдуудыг тэгээд ингэж гирмаануудтай ингээд гээл бөөн харийхантай хийсэн бизнес. Утас нь байнга дугарна. Чанга чанга утсаар яриал.... Жоохон бүдүүлэгдүү нөхөр юм гэж мэдэж байсан ч арай ч ийм гэж бодоогүйм чинь би. Нэг зүйл сонин байв. Утсаараа байнга ажил ярихын. Тэгээд ингэж их ажилтай байдаг хүн аль заваараа надтай яриад байдаг байсныг нь ойлгосонгүй. Миний тэсгэлийн тэлээ мэдээж дөрөв дэх удаагаа утас нь дугарахад шууд мулт үсэрсэн. Зөөгчийг дуудаж өөрийнхөө тооцоог хийх хүртэл тэр утсаар ярьсан хэвээрээ л байсан. Хувцсаа өмсөөд шатруу алхахад харин тэр араас дуудсан би эргэж хараагүй, хаалгаар гарахад ардаас татсан би эргэж харсан. Тэр яасан бэ гэсэн би яагаа ч гү гэсэн ямар яадын гэлтэй нь биш. Найзыгаа уучлаарай харин Хятадаас хүмүүс ирчээд гэхээр нь Хо дарга чинь үү? Мэднэ мэднэ. Чи бүтэн хорин минут Хо, Ма, Мо нарыг ярьлаа. Харин надад тэдэнтэй танилцахаас илүү чухал ажил байна гэж үгийг нь таслаад, талийж одсон доо би. Утсан дээрээ тэрний дуудлагыг хүлээж авдаггүй болгож тохируулсан. Дараа нь дугаараа сольсон. Жил гарангийн өмнө зам дээр тааралдсан. Тэр өөр машинтай болсон байна лээ. Онгорхой машиныхаа цонхоор утсаа өгчих гэж орилсон, би цонхоо хаасан, ногоон гэрэл ассан, манай эгнээ түрүүлж явсан.
Тэр хар багаас минь л хайр зарласан жирийн нэг хөвгүүн байсан. Өсч том болсон ч уйгагүй оролдлого нь намайг бараг л буулт хийхэд хүргээд байв. Түүний аливаад тууштай үнэнч ханддаг зан нь сэтгэлийг татав. Цаанаа л нэг өөр. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандана. Нүүр өгөхгүй байхад л гэр орны ажилд туслаад л хаа байсан зуслангийн байшинд эмээ дээр минь очоод дээврийг нь цааслаад өгчихсөн байна. Ээжийгээ эмнэлгээс гаргах гээд такси аваад очиход аль хэдийн л унаатайгаа ирчихсэн гадаа нь хүлээж байна. Хэн нь ч хэлчихдэг юм. Дүү нартайгаа байж байгаад амттай юм идмээр санагдаад байна гарчаад ир гэхээр тэр ахд хэлчээч одоо аягүй бол үүдэнд зогсож байгаа даа гэнэ. Бүүр муу зан сурцан. Гэрийхэн надаас бусад нь л бараг түүнийг таньдаг юм уу хаашаа ийн. За тэгээд би гэдэг хүн чинь яс юман дээрээ шал өчүүхэн амьтан юм байнашд. Худлаа л загварддаг болохоос. Нэг өдөр нүүр өгөөд уулзваа. Нөгөө хошин шог дээр Баярмагнай эмэгтэй болчихоод хэнийг ч билээ дээ эр хүн чинь эхнэрийхээ хормойд сөгдөж суудаггүй юм гэдэг шиг л... Алийн болгон айлын гэрийн үүд манаж суух вэ нтр ухааны юм яриад л нэг газар уулзваа. Хоёулаа нэлээн удаан суулаа баахан ч юм ярьлаа, дажгүй үзэл бодолтоймаа. Багаас нь мэддэг юм шиг хэрнээ огт танихгүй хүн болохыг нь тэгэхэд л анзаарав. Хоёулаа шар айраг уугаад би мэдээж түүнээс зөндөө дутуу ууж байв. Тэр согтоод эхлэлээв. За одоо ч явцгаая даа гээл тэглээ. Тэр тэгье л гэж байна. Зөөгч нь тооцоогоо авчирч өгчихөөд ширээн дээрхийг хурааж, та цаад стаканаа аваад өгөөч гэхээр нь аваад поднусан дээр нь тавих гэтэл тэр цаашаа эргээд стакан шалан дээр хага. Тэгсэн нөгөө охин өө та одоо май гээд гарт өгөхгүй яасын л гэнэ. Өө уучлаарай гэхдээ чиний буруу бас байгаа ш дээ гэтэл үг ч дуусгалгүй л тооцоон дээр чинь нэмээд биччий бийлээ өгөөтөх гээл нөгөөдхийн мааны гар дахь цаасыг булаах нь холгүй авав. Би ч мөчөөгөө өгсөнгүй. Мэдээж төлбөр мөнгийг нь төлөлгүй яах вэ. Гэхдээ би албаар аваад шидчихсэн биш хүнтэй яасан эвгүй харьцдаг юм бэ ядаж өршөөгөөрэй тооцоон дээр чинт нэмчих үү нтр гээд эвтэйхэн хэлвэл ядаж үйлчилгээний газрын чинь нэр хүндэд сэвгүй юм даа гэлээ. Тэгтэл л охин бас дүүрчихсэн тэнэг биш бололтойм. Өө яанаа уучлаарай эгчээ би сандраад л гэнээ. Гэтэл манай өнөөх хархүү нүд нь улаанаараа эргэлдээл босоод ирсэн. Менежер ээ дууд хэнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу та нар ер нь нтр гээл. Пэээ чөтгөр бүү үзэгд. Шаааал өөр догширсон бух.... Намайг өмөөрч байгаа царай нь тэр боловч надруу дайрч байгаагаар нүдэнд харагдаад...... Ёстой аймаар. Менежер нь шазруун залуу байж таараад зодоон нүдээн .... шөнөжингөө юм болсон. Дахиж харахыг ч хүсээгүй. Эргэлдсэн хэвээрээ л байсан тэр. Сэтгэл хөөрөөд согтоод уучлаач гээд л.... Хүний амьдралын насан туршид олон л сэтгэл хөөрнө тэр болгонд ингэж хөөрвөл одоо яана вэ? Удаа ч үгүй гэрийхэн нь хойшоо сургуульд явуулж сэтгэл амарсан.
Гэнэт ийм юм бичихийн учир нь сая сүүлийн залуу утсаар яриад сургуулиа төгсөөд ирсэн охинтой болсон охиндоо чиний нэрийг өгсөн хамт сурч байсан бүсгүйтэйгээ найзлаж байтал жирэмсэн болчихоор нь сууцан нтр гээл дэлгүүрт ороод цамц өмсөж үзээд тайлахдаа сугы нь урчихаар нь авчихлаа гэж байгаа юм шиг л ярих юм. Ямар азаар би тэр цамц нь байсангүй вэ. Тэгжаад бас маааааайр санаатай баагий юмаа би. Эцэст нь саяхан үзсэн киноноос сурсан -Чамайг тэгээд танихгүй эртэй явчихна гэж бодоогүй шүү гэсэн найзынхаа үгэнд хариу болгон хэлсэн БҮХ Л ЭРЧҮҮД ТАНИХГҮЙ ЭРЧҮҮД гэдэг үгээр бичлэгээ дуусгъя. Пээээш яасан урт юм биччихэв ээ.