Би Нойрны Эм
Би
Амтгүй алим, амгүй могой
Буцалсан хөрс, цахарсан хөөс
Гаргүй ноён, ухаангүй гүнж
Дассан ор, дадсан зуршил
Нээгдээгүй нүд, аниагүй шарх
Нойтонгүй бороо, үнэргүй сархад
Өргөст харц, гашилсан хөгц
Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл
Уугисан утаа, омогшсон мансуурал
Хундага ааг, балга бал
Хөлгүй сандал, хүүхэдгүй ээж
Чийглэг инээд, чимх ханиад
Чилгэр гуя, бөгтөр хөл
Ширүүн шороо, шиврээ салхи
Шүдгүй бар, шүүргүй шулам
Гэхдээ би
Анхилам үнэр, амтат зоог
Булбарай хацар, даахьгүй гэзэг
Будаггүй хумс, хиргүй дурлал
Гэнэн ааль, мөргүй даашинз
Ялдам бүжиг, янаг дарс
Гэсэн ч би
НОЙРНЫ ЭМ