Angaahai's Diary
2009-01-14
Багын явдал-1 Заяа бид хоёр
Анх удаа өвөөгөө дагаж хөдөө явж үзлээ. Бэлтгэл анги амраад ч билүү бэлтгэлд орох жил ч билүү ямартай ч зунжингаа л бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин дүрс дөрвөлжин шугамтай дэвтрийн нүд дүүргэж зурж, нэгээс ес хүртэлхи тоог ярайтал хуулж бичиж байсан юм. Өвөө маань геологич байгаад ажлаар Төв аймгийн Мөнгөн морьт сумруу зээ нараа дагуулаад явсан юм. Манай /өөриймсөв/ геологийн анги тэвкийсэн арван цагаан гэртэй, хоёр вагончиктай, нэг вагончик нь гал тогоо харин нөгөө нь нээх олон янзын том том гоё гоё чулуу, том том бор цаас, түүгээр хийсэн гурвалжин ёроолтой уутнууд энд тэндгүй байдаг байсан юм. Тэр уутыг хэрхэн хийдгийг нь өвөө зааж өгөөд Заяа /үеэл/ бид хоёр эхний удаад ихэд хичээнгүйлэн нугалаж хийх асар дуртай байдаг байснаа нэг их удалгүй залхсан. Уутнуудад чулуу хийгээд дээр нь нэрийг нь бичдэг байсан санагдана. Юу ч бичдэг байсын. Тэр дундаас боржгон чулуу гэдэг үг л үлдэж. Гэрээс бараг 500 гаад /баримжааг өөрийнхөөрөө төсөөлөв/ метрийн зайд узельтэй. Тэр узель /мотор ч гэхийнмуу/ асар их дуу чимээг өөрөөсөө гаргана. Яг үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг. Орой арван цагт узель унтарч тэр хавь нам жим мөн гэрэлгүй болдог байлаа. Өдөржин гүзээлзгэнэ түүж иднэ. Чулуут гол үерлэчихвэл ойруу орох том асуудал ургана. Гол үерлээгүй байхдаа ёроолд нь байгаа чулуунууд өнгө өнгөөр гялтганаж харагдана. Өнгийн гоё чулуу голоос түүнэ гээд л шил бариад гарна. Өвөө араас уул усны чулуу хамаагүй хөндөж болдоггүй юм. Лус савдаг хилэгнэнэ гээд л хоцроно. Заяа надаас Лус ах гэж хэн ийн? гээл нүдээ нээх сонин гурвалжин болгоол асуухад нь би мэдэмхийрээл тэнэгээ тэр чинь мангас. Гэхдээ одоо унтаж байгаа. Хоёулаа харин чулуугаа хурдан түүнэ шүү. Улаан чулуу битгий аваарай зөндөө байгаа юм чинь. Ойруу орохгүй шүү. Лус ахын гэр /өөрөө ах гэнэ/ ойд байдаг гэж өвөө хэлсэн. Ингээд л ажил мундахгүй. Арван гэрийхээ  сав суулгыг цуглуулж аваад бор ногоон фургонд ачаад л хэрлэн голруу усанд явна. Хэрлэн гол хэзээ ч цаана нь гарч чадахааргүй тийм том санагддаг байсансан. Усанд явахад Заяа бид хоёр /бид яг чацуу/ заавал хамт явна. Бага байхдаа машинаар явах дуртай байсан болохоор бас тэрнээс гадна замдаа бид хоёр хоолойгоо өвдтөл дуулж явдаг байсан болохоор. Том хүмүүс инээж ханиагаад л хөгжилтэй байгааг хараад бид хоёрыг дуулахад дуртай байна гээд урамшдаг байж билээ. /Одоо заримдаа тэд нарт ядаргаатай санагддаг байсан байх даа гэж боддог/. Тэдэнд тоогдох гэдэг том асуудал байсан юм чинь. Эвхдэг төмөр ороор байшин хийж тоглоно. 2 төмөр ор нийлүүлвэл маш том байшин болно. Хаус л гэсэн үг. Тэгэхдээ тэгэж барьхаар нэг гэрт дөрвүүл байх шаардлагатай, тэр нь уйтгартай байдаг байсан болохоор нэг нэг ороо аваад тус тусдаа байшин барина. Дөрөв гэдэг нь заяа бид хоёр бас хажуу гэрийн бидэнтэй нас чацуу хоёр хүү. Хос хосоороо эвхдэг гэртээ орчихоор гэр дүүрээд л нээх гоё. Хоёулаа жоохон сууж байгаад л гэр дотроосоо хөрштэйгээ ярилцана. Танайхаар сонин хачин юу байна? Танайх хоолоо идсэн үү. Үгүй ээ хоол биш одоо өглөө болж байгаа шүү за. Яахын бэ мангар ш дээ орой байвал гоё. Үгүй ээ тэнэг юм уу дөнгөж босонгуут орой болчихоор чинь тэнэгшд. За за. цай ундаа уусан уу? Үгүй ээ танайх уусан уу? уугаагүй л байна. Манай нөхөр тарваганд явцан. /Өвөө маань нусны алчуурын дөрвөн өнцгийг зангидаад толгой дээрээ тавьчихаад буугаа үүрээд тарвагачилахаар гардаг байж билээ/ Хөөш больёооо би байгаа. Өө нэг тарвага сугавчлаад ирж байна. Заяа, бид хоёр танайд орж үзий л даа. За тэг тэг. Багткуунээ. Хүүшээ гэр нураалааш дээ нэг нэгээрээ ороо. Хоох танайх яасан баян ийн манайд юууууу ч байхгүйшд наадах чинь ээжийн надад өгсөн толь байна. Би толио авлаа. Манайд тавилга байхгүй юм чинь.Ээ эний чинь би эхлэж харсышд /хэнийх байх нь хамаагүй эхлэж харсных нь олз/. Түгүүл би тоглохоо болилоо. За май май энийгээ авжил байхгүй юу. Танай нөхөр чинь хэдэн тарвага агнасын? Арав бишээ хорь. Хорь тээ? Тэхх. За за манай нөхөр одоо тарваганд явлаа та нар гэртээ ор. Заяа нөхөртөө хандаж: - чи тарваганд явжаагаан болоод гарчаад ир.... Хөөе шал тэнэг юм байнаа би тоглохоо болилоо. Заяа явъя жаран хөлтөө эргье. Заяа бид хоёр хоёр вагончик-ийн дунд 66 машины дугуйны голын төмөр байдаг, тэр дотор хоёр том нэг жижиг гурван жаран хөлт хэд хоног тэжээсийн. Аав, ээж, хүү гурав. Дараа нь тэнд байсан нэг охин бид хоёрын жаран хөлтийг алаад гэрийг нь сүйтгэчихсэн байхыг хараад үхтлээ харамссан. Тэгээд л өвсөө идээгүй байнашд чи жижиг өвс өгөөч дээ. Усаа ч уугаагүй байна. Хүүхэд нь хөдлөхгүй байна. Аав нь жоохон таргалчиж өвснөөсөө идсийн байх даа. Идээгүй байнаа. Харку юу тавьсан өвс хэвээрээ байгааз дээ гээд гүү ээ мөн их санаа тавина. Жаран хөлтөө эргэж дуусчихаад узельрүү явна. Узелийн хажуу талд юуны ч ийн нээх том том бүтэн хашаа шиг моднууд хураалттай байдаг байсан юм. Нэг удаа тэр моднуудын дунд шувуу өндөглөчихсөн байсан. Хардаа өндөг байна. Зөндөө олон. Аль аль хаана байна би харъя нээрээ тийм байна. Ёооё заяа гар даахгүй байнаа тавьлаа шүү. Байжээ нэгийг авааты. Тас. Ёооё гар гар гар. Тэнэг юм уу чи хагалчихлаашд. Эээ яанаа? Ээж нь тэр харж байна одоо чамайг хараана даа. Зугтъя. Хурдан гүй л дээ. Хардаа тэр бид нарын дугуйгаар Зоригоо ахын хүүхэд тоглож байна. Хурдан гүйгээч дээ. Гүйж л байнашд. Хөөш хүлээжаагаач дээ. Хүн орхиж орчихоод тараг уугаад зогсож байхдаа яадын. Чи өөрөө удаад байсан биз дээ. Яагаад доголоод байгаан. Хөөх цус гарч байнашдээ. Сая зоригоо ахын хүүхэд дугуйгаараа дайрчихсан. Яасан сохор ийн. Өвдөж байна уу? Аанхаан аймаар өвдөж байна. Арынхаа гурван дугуйных нь голд байдаг төмөр байна даа тэрүүгээрээ дайрцан. Яанаа чамайг яг түрүүний өндөгний ээж нь хараацан байхаа чи одоо үхнэ дээ. За за битгий уйл. Би өвөөд хэлчихүү? Яахын бэ тэнэг юм уу? Өвөө шувуу алсан гээд загнышд......
Буцаад хүүхэд болохсон. Бидний хойч үед ийм дурсамж үлдэх болов уу? Гү эээ мөн жаргалтай байж дээ хүүхэд нас минь. Бодох санах ч юмгүй. Өдөржин л инээж явдаг байж. Заяа бид хоёр юу ч болоогүй байхад өөд өөдөөсөө хараал түс хийтэл инээчихдэг сонин хүүхдүүд байсаан. Бүр элэг хөшөөд эвхэрч унатал инээнэ. Хүүхэд насанд инээхэд ямар шалтаг хэрэгтэй байсан ч биш дээ. Заяагаа гэнэт маш ихээр санаж байна. Заяа маань ч залгаж байна. Гарч уулзлаа. Түр баяртай.


Comments

2011-05-04 -

Бичсэн: Зочин

хайртай хайртай гоё шүү ке ке ке хөөрхөн ума тэврэлт

. Шууд холбоос


2009-02-09 -

Бичсэн: mess

hehe,yamar aimaar sanaj bainaa.

15n tolgoitoi mangas yaj dugardag genee Angaahai :p

. Шууд холбоос


2009-01-24 - Hairaa

Бичсэн: Зочин

Dahiad sanasan ymnuudaa bicheerei

. Шууд холбоос


2009-01-19 -

Бичсэн: 300-н блог

хүүхэд насны дурсамж бүр сайхан байдгийн. Одоо ч хүүхэд насны сайхан дурсамжаа бодож санахаасаа илүүтэйгээр одооныхоо амьдралд түүртэж яваа олон л байх.

Ээээ сүүлийн үед асар гутранги болцон байх чинь гсн хаха

. Шууд холбоос


2009-01-15 -

Бичсэн: Angaahai

Харин хөөрхөн байгааз? гээл өөрийгөө тэгээдаахгүй юу big grin
Одоо санасан хэсгүүдээсээ багын явдал цувралаар оруулнаа. batting eyelashes

. Шууд холбоос


2009-01-15 -

Бичсэн: arius

yamar hoorhon yum be. BAga baihad yaj toglodog baisnaa ch martjee. uneheer dursamjuud segej baina. bayarlalaa hoo angaahai min

. Шууд холбоос


2009-01-15 -

Бичсэн: Amaraa

Хэхэхэхэ, сайхан дурсамж байна. Жаахан байхад нээрээ нэг тиймэрхүү л маягаар тоглодог байсан шүү, шувууны өндөг хагалж байсан Ангаахай юм биз дээ хэхэ

. Шууд холбоос


2009-01-14 -

Бичсэн: xvv

big hug Дизель биш үү? Хөөрхөн юм аа. Би ч одоо яаж тоглодог байснаа ч мартчихаж. Гэхдээ бараг айл гэр болж тоглож байгаагүй л санагдаад байдаг юм...

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 42 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax