2008-11-27
Сөү кисс ми :-)
Хэзээ ч нар жаргаж шөнө болдоггүй. Гэрэл гэгээтэй цав цагаанаараа, гүн цэнхэр тэнгэрт одод нь нар сартайгаа хамт солонгын дор түгж, өндрөөс өндөр зөөлөн өвстэй өнгө өнгийн цэцэгс энд тэндгүй солонгороод, эрвээхэй гэрэлт цохтой тоглодог тийм газар очих юмсан. Хажуугаас бүлээн салхи зөөлөн үлээж, хаа нэгтээгээс сэрүүн салхи эрвэгнүүлэн, салхи нь өвсөөр наадаж өнгө өнгийн чимээ гаргаад тэнд бүх юм солонго шиг... тийм газар очихсон. Тэгвэл нам унтнаа. Унтаад сэрэхэд шөнө болсон байна гэж айхгүй болохоор бөхөөс бөх тайвнаас тайван нам унтна. Тэнд чамайг зүүдлэнэ.
Comments
|