Angaahai's Diary
2008-11-04
Тайлбаргүй

Саяхан юуны ч билээ нэг сонгууль болсон доо. Би ч сүүлийн үеийн сонгуулиудын учрыг ямар ойлгох ч биш /уулаасаа ч ойлгодоггүй, өгдөг ч үгүй/ Ямартай ч миний ойлгосноор иргэдийг төлөөлж төртэй тэмцэлдэх эс бөгөөс иргэдийг төлөөлж хэсэг бүлэг иргэдтэй тэмцэлдэх хоёрын аль нэг нь. Аль нь ч болсон иргэдийг л төлөөлөхийн гэж дуулсан. Төр иргэн хоёр нь дандаа тэмцэлджийдийн болохоор тэмцэнэ л гэж бас ойлгоод байгаан хэн мэдэхэв цус. Тэгэх хүнийг төрөөс сонгоод ч байгаанмуу нэг тийм сүүлд болсон л сонгууль. Тэр нөхдийг сонгуулалдахын өмнөхөн өглөө ажилдаа явах замдаа таксины жолооч ахтай бухимдлаа хуваалцавшд. Нөгөө замын хажуугаарх бордюр дээр л бас нэг цагаан цементэн юм давкарлаад тавьчиж. Тэр нь хагас дутуу шүү. Хийж эхлэж л байгаа бололтойм. Уулаасаа сонгуулж дуустлаа тэр ажлаа дуусгахгүй л дээ. Дуусчаад байхад өнөө өглөө ч эхлүүлээл хаясан хэвээрээ байлээ. Ингээд эхлүүл сонгочино гэж боддынмуу хаашаа ч ийн. Бухимдсан гэж яаваа. Надад ч хамаагүй л дээ. Гэхдээ ний нуугүй хэлэхэд шууд л муусайн хулгайчууд гэсэн бодол тархинд зурс хийжийлээ. Үхсэн баас нэг нэгнээ сонгох болохоороо л хэнийг хуурч байгаа нь мэдэгдэхгүй болсон болоогүй хайс хатгаж шон дүүжлээд нэг л их хотоо тохижуулахад санаа тавьсан улс. Тэгээд ичкүү тэр зүгээр байгаа юман дээр давкарлаад тавьцан цементэн гавтан чинь хэдэн тэрбум төгрөг болоол маний халааснаас гарчаагаашд. Хэдэн бөөрөнхий нөхдүүд хэн нь хэнтэйгээ өрсөлдөөдайгаа нь мэдэгдкүү хөтлөлцөж гарч ирчээл хөтлөлцөөл буцаад ордын байж юунд тэгэж сонгууль энэ тэр гэж сүржигнэдийн. Дөрвөн жилийн дараа ч тэр бүрэлдэхүүнээрээ л сонгогддын бишүү. Гарсан өөрчлөлт нь хэдэн салбарын сайдууд нь л хоорондоо холилдож солилдохым даа. Тэрнийхээ төлөө хэрэлдэхий нь яана. Зүгээр л нүдэн дээр ил байгаа хойно зөвшилцөж сураагүй биш нөгөө ишигний тэтгэвэр дээр хөнгөхөн зөвшсөн шигээ одоо би одоо чи гээд хуваарь гаргачуул таарышд. Замын голд байдаг хэсэг газар бол зүлэгжилтийн зориулалттайм шиг байгаан. Жил болгон л мод нь мэдэгдкүү мөчир нь ч мэдэгдкүү нэг нэг ширхэг юм нүх ухаал хатгаад тавьчина. Хэзээ нь ургаж хэзээ нь мод болсныг 20 гаран наслахдаа нэг ч хараагүй. Хатгасан л байдын ургаагүй л байдын өвөл болчдын хавар нь алга л байдын дахиад хатгадын. Том том моднууд бол дандаа соц үеийн субботникийн үр дүн. Цаг цөвүүн болоод зүлэг ногоо нь ч ургахаа больсон гэж ойлгохымуу даа. Хорин хэдэн жил хотоо зүлэгжүүлж чадсангүй ээ л гэлээ. Жолооч ах хэцэс хорин хэдээ хат даа. Миний мэдэхээр л төрснөөс минь хойш 40 гаран жил л гэжийна. Завсар нь амьтны жишгээр урагшаа явж 10 аад жил болсон л гэжийна. Барилга машин утаа хог дөрөв л нэмэгдэж, ахуй амьдрал доошилжуу гэхээс дээшилсэн юм нэг ч алга л гэжийна. Үнэн л болж таараад байгаам. Татвар матвар бол маййр өндөр. Тэр нийгмийн даатгалын ашиг шимийг хэзээ ч хүртэхийн. Ямар юмыг наана цаана гэж хэмжих үнэ цэнэ байх биш. Тэрийг хөгшин болчихоод ашиг шимийг нь гүртээд гэвтэхээс өмнө хулгай хийчхээс наахнуур явжаагаад баяжчина гэж өөдрөгөөр бодмор аяддын. Тиймдээ ч тэрийг төлөхөөс бас л бухимдал төрнө. Эрүүл мэндийн даатгалыг нь бол хүлээхгүй хүртэх ёстойм шиг багаан. Хувийн байтугай улсын эмнэлэг ороход л эрүүл мэндийн даатгалын дэвтэр авч хэлэлцдэггүй л юм байна лээ. Яалт ч үгүй хууль гээч нь байдаг болохоор өөдөөс 36 дугаар ч билүү 44 дүгээр ч билүү маягт авчир гээл тэгнэ. Тэр нь бол үхэх дөхөөд эмнэлэг бараадахад ор хоногийн мөнгөнөөс хасдаг маягт юм шиг байгаан. Яах вэ дүүрэг дүүргийн эрүүл мэндийн төвд үнэгүү л үздийм шиг байсан. Өглөө 9-с цайны цаг хүртэл юм уу даа. Арай гэж хөшөө шиг цаг гаран зогсоол оронгуут өө цайны цаг болцон бээшд цагийн дараа хүрээд ир гээл өөдөөс шууд ус цацна. Аргагүй л байдаг байх даа. Шат шатандаа л буруу тогтолцоотой байгаад байх шиг байгаан. Мань мэт шиг сарын цалингаараа амь зогоодог нөхөд бол олон хоног дугаарлан зогсоод ажил төрлийг цалгардуулж цалин мөнгөнөөсөө касуулжаахар гээд таван цаасы нь өгчөөд үзүүлчүүл амар болчиж байгаам. Тэгээл өөртөө л гомдох хэрэгтэй болжаам даа. За мэдэх ч юм алга. Ингээл далийраал бухимдаж галтирчкаал байхын тулга тойрсон юм бодоол суужийвал сэтгэлд амар. Залуу малуу, найр наадам, инээд ханиад, багын дурсамж энэ тэр гэсэн шэээг. За тэр ямаа мамааг бол ярих ч юм биш. Дандаа тэнэг хүмүүс суудгүй л байлтай. Тэр тусмаа надаас тэнэг нь бол нэг ч байхгүй л байгаашд. Тэр саарал байгаад цайвар болсон байшин дотор ороод, нээх урт ширээнийх нь ард бие биесийнхээ бөөрөнхий царайг хараад суухаар тэнэг болчдын болов уу. Тэр сандалд бол их учир байгаад байгаам. Тэр бол нэлээн ид шидтэй суудал аа. Өөрсдөө ч тэр суудлыг булаацалддаг гэдгээ нуудгүүм чэн. Би ч яаж хүнээс дутах вэ суудал олдуул суугаад үзэхийг нууцхан хүсдгээ нуух юун. Тэгвэл дүүгийнхээ хийгээд давраад өөрийн сургалтын төлбөр, гэр бүлийн өр шир, машаан тэрэг, байр орон сууцныхаа асуудлыг бөөрөнхий найзуудтайгаа зөвшөөд авахаа нуух юун. Тэр сандал тийм л ид шидтэйм чэн.

 

Comments

2008-12-04 -

Бичсэн: ketchup

бөөрөнхий юмнууд хөтлөлцөж гарч ирээд хөтлөлцөөд ордог гэдэг чинь сайхан тас хошигнол байна.

нуулгүй хэлэхэд арай гайгүй настай чадалтай байгаа хэн бүхэн л тэр суудал руу чинь тэмүүлж байгаа нь бодит үнэншд.
уг нь бол дэлхий нийтэд тэр өндөрлөг рүү чинь гарах асуудал нэлээд хүнд шалгуур, шат дамжлага дамждаг байлтай.
харин манайд бол эсрэгээрээ сонгууль гэдэг чинь хий нь таараад хэдэн цаас хийчисэн захын гарын л санаанд багтдаг болсон эд байшд. ялгаа байгааз.

монголд үнэхээр томрох орон зай бол байнаа. сэргэлэн л бол.

мань мэтийн болхи унхиагүй гарууд нь л олигтой идэж ч чадахгүй мөлжүүлээд бухимдаад суужайнашд.

. Шууд холбоос


2008-11-07 -

Бичсэн: Angaahai

Тэгэж бодож ч болкуу л дээ Золбоо Би бол наадахтай чинь санал нийлкүүн байна.

. Шууд холбоос


2008-11-06 -

Бичсэн: Zolboo (зочин)

xэр олон хүн тэр суудал руу зүтгэж байгаагаар Монгол улсын xөгжилийг тодорxойлж болно.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 49 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax