Ийм сонин сонин үг зохиочхын би. Зиак ойрд ч бүх л юм зөв зөнгөөрөө дув дураараа болж байна. Би ч нээрээ хэтрүүлж дураарааддаг хог шүү. Нэг хэсэгтээ л хэтрэн дурласнаас цалгардах шахаад байсан зарим зүйлсрүүгээ энэ 7 хоног ханцуй шамлан орж байна. Гүэ тэгээд бас урд хойд юм нэг л гижиг хүргэж, хатгаж бодогдоод анхаарал төвлөрч өгдөггүй ээ. Амьдрах сайхан байнаа. Сүүлийн үед бүх юм санаан зоргоор бүтээд ч байх шиг. Сэтгэл гэдэг эрхтнээ захирч сурч байгаагийнх юм болов уу. Олон ч сайхан чадварлаг, авъяаслаг найз нөхөдтэй боллоо. Чөлөөт цагийг хэрхэн хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөж болдгийг яруу тодоор мэдрэвшд. Цаашдаа ч хэмнэлээ алдахгүй санаатай. Хааяа хааяахан тэр нэгнийг санаад санаа алдах, сэтгэлийн хөнгөхөн дурдатгал, сүүлийн үед үе үехэн дангинатал янгинах шүд хоёроо эс тооцвол надаас өөр аз жаргалтай хүн одоогоор үгүй ч юм шиг. Шүдээ ч яах вэ эмч гэж цагаан халаадтай нөхөр байхад эмчлүүлчихнэ. Харин сэтгэл гэдэг эрхтнээ тэгсгээд аргадаад торгооно доо. Цаг хугацаа сүүлийн үед надад багадаад байна уу даа. Хоногийн 24 цаг ямар амархан өнгөрч байнаа. Гучин хувийг нь яалт ч үгүй унтаж өнгөрөөж байгаам. Тэгэхдээ унталт хүртэл хурдан үргэлжлээд байх шиг. Нүдээ аньмагц сэрүүлэг хангинаад нээх хэрэгтэй болох жишээний. За тэгээд л ажил дээрээ ирээд сууж байтал нэг мэдэхэд үдийн цайны цаг. Энэ цаг өнгөрөөтөхвөл л цаг гэдэг чинь сумаа сум. Сум сумдаа харвасан сум. За ингээд төгсгөхүү дээ. Учир утгагүй бодлын хольж хутгасан бичээс. Цаг ч намайг хүлээхгүй нь. Эцэст нь андууддаа хайртайгаа илэрхийлчих үү. Хаа хамаагүй хүний бичлэгт сээгий маркаар оруулж байхаар. Энд биччихье.
ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ. НАМАЙГ АЗ ЖАРГАЛААР ТЭТГЭЖ НАДААС АДРЕНАЛИН ЯЛГАРУУЛААД БАЙДАГ БОЛОХООР ЧИНЬ БИ ТА НАРТАА ХАЙРГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ. ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРЧ ХҮЧИЙГ БИ ТА НАРТАЙ БАЙХ ХУГАЦААНДАА Л ХҮЧТЭЙ МЭДЭРЧ ЧАДДАГ. ХҮН ЗААВАЛ ОЛОН ЖИЛИЙН ЖАРГАЛ ЗОВЛОНГОО ХАМТАТГАН ХУВААЛЦАЖ БАЙЖ НАЙЗ НӨХӨД БОЛОХ ШААРДЛАГАГҮЙ ЮМ БАЙНА. БИД БОЛ АЗ ЖАРГАЛЫН ДААВРААР ХОЛБОГДСОН ЗАЛУУС ШҮҮ. /Блогийхон, Амьдрах хүслэнгийхэн болон зусландсан дуулалдсан анд нөхөддөө зориулан хэлэв./ Зүрх сэтгэлийн дуудлагаа гэж.... Тийм юм нээрээ байдаг юм болов уу? /Кккк ёстой жинкэн холион бантанг нь хутгачвуу даа бла бла бла/