Жоохон хазайсан юм биччих үү. Шүд өвдөөд үхэхнээ. Шөнөжин цурам хийсэнгүй. Хацраа алгаараа дараад том том нулимас гарган хажууд бөхөө гэгчийн унтах дүүрүүгээ харж хялам хийдэг ажилтай хонов. Түнэр харанхуйг цор ганцаараа зүрх судасны цохилтоор лугшиж өвдөх шүдэндээ хань болж өнгөрөөх юутай уйтай. Үүр хурдан цайгаасай гэсэн бодол шүд зүгээр болохно уу гэсэн горьдлогыг тас цохин үе үе хөндлөн гулд дайран орж ирсээр. Өглөө л болчихдог юм бол эмнэлэг эмийн сан бараадахсан гэж өөрийн эрхгүй бодогдоно. Хүсэхэд хясна гэж нойр хүрч үхэх гээд хажуулдаад хэвтэхээр улам ч тэсэхүйеэ бэрх болохыг нь яана. Санаа дагаад ч тэр юм уу. Хүн унтаж байгааг хөндлөнгөөс хараад анх удаа атаархаж үзлээ. Ямар надад унтахгүйн зовлон гэж байсан биш. Дэрэн дээр толгой тавиад л нам болдог би чинь хэзээ нэгэн шөнө өвдөг хацар хоёроо тэврэн хүний унтахыг хараад атаархаж сууна гэж бодож байсангүйгээ санав. Ядаж гайхал унтагчийн кайфтай унтахыгээ. Хоёр чихэндээ чихэвчтэй. Хамар ам нь дарвайгаад бүр нэг аз жаргалаа. Гуя хасныхаа завсраар хөнжлийхөө үзүүрийг хавчуулчихаж. Уурандаа өвдөөд байх суух газар олдохгүй байгаан болоол хөлөөрөө хэд хэд дэлсээд авав. Тоох шинж алга. Өрөөсөн нүдээрээ хяламхийж харсанаа. Яанаа өвдөөд л байна уу. Ямар сүнс шиг харагддын бэ гэж амандаа бувтаначихаад нөгөө тийшээ харан байраа сэлгээд буцаад унтаад өгдөг байнашд. Тэгэхээр нь хувь заяандаа гомдоод улам уйлж суухдаа гэнэт ээжийгээ санаад өрөөнийх нь гэрлийг асааж байгаад л эм хайжаагаа хүн болоод эмийн сав ухангаа ээжийг сэрээх санаатай хэнгэнэтэл уйллаа. Ийн ийн ийн ёооёооёоо яах вэ? ямар хэцүү юм бэ? яасан үйлийн үртэй юм бэ гээд л уйлах түрлэг бүрийн араас нэг нэгээр нь хавчуулаал үглээд байв. Удаа ч үгүй ээж яанаа миний охин зүгээр болдоггүй юу. Тэгнээ тэгнэ. Ёстой там байдаг юмаа. Одоо яах вэ? Олигтохон эм тариа хийгээд өгчихгүй гээд л хаа байсан танихгүй шүдний эмчийг буруутгаад босоод ирж байна. Тэгээд халуун цай хийж өгөөд түрүүнээс хойш олохгүй байсан өвчин намдаах эмийг нүд ирмэхийн зуур олж өгөнгөө гахайн өөх хэрчиж өвдөж байгаа шүд хацар 2-ын завсар хавчуулж тавьж өгөхөд нь хүн өвдөөд үхэх гэж байхад хэн нь ч тоохгүйн байна л даа ер нь үхчихсэн байхад маргааш нь л нэг юм мэдэж морг бараадуулах юм байна гэж бухимдаад байсан миний сэтгэлийн бухимдал шүдний өвчин хоёр намдаж мэдсэн бол эртхэн л ээжийг сэрээдэг байж гэж халаглангаа энгэрт нь наалдаад ганц цаг цурам хийв.