Angaahai's Diary
2011-May-31
Хүүхэд ч биш хүүхэн ч биш
Хүн нэг ширхэг байна энд. Нөгөө бэлгийн цөөнх гэдэг шиг л над шиг хэдэн нөхдүүд цөөхөн ч гэсэн байгаа л байлгүй дээ. 

Хүүхдийн баяр ч гөөмөн сайхан баяр байлаа шүү дээ. Үеэлүүдээрээ зургуулаа ганган хувцсаа өмсөөд л янзага шиг Аска нохойгоо тэврээл гарч өгдөг байлаашд. Зургаан жоохон гэдэг дундаа ганц нэртэй. Дэрсхэн зургаан юм..... Жоохондоо нээх парк марк орсноо санадаггүйн хүн ихтэй болохоор бид зургааг ядарчихна гэж боддог байсан байх. Кино ший үзэж, Бамбарууш кафе мафе л явдаг байсынмуу даа. Гэхдээ бас бага балчир үеийн паркийн дурсамж ганц хоёр юм байдынмаа. Намайг бүүр жоохон байхад хүүхдийн парк-д буганууд зүгээр л биднүүс шиг явжыдаг байсышд гоя. Паркийн зүлгэн дээр юм дэвсэж суугаал гэрийхнээрээ бяцхан найр хийдэг байсан нтр гээд ганц хоёр балчирын дурсамж бол байдын. Харин дараа нь сургуульд орсон хойноо парк руу гүйж очиж зөндөө л дээрэмдүүлж, усаар цацуулж, үрлэн сумтай буугаар буудуулжийлаа. Сүүлдээ байлдааны бэлэн байдалтай явна. Хөвгүүд захад нь явна, зузаан тирко өмсөнө, савтай ус авч явна, хурдан гүйнэ гэх мэт тактикуудаа тархиндаа өвөртлөчихөөд л бөөн дон цариалаад явдаг байж билээ. Паркийн жижиг тайзан дээр үхтлээ дуулж бүжиглэдэг байлаашд. Парк дотор "Ногоон морь" гэдэг тэр үеийхээр нэгдэл бүлгэм юу ч гэмээрийн одоогоор күлүүбэрхүү юм уу даа нэг газар байх. Тэндэхийн ах эгч нартай нийлээд загварын шоу уран зургийн үзэсгэлэн нтр зохион байгуулж бариал гөөмөн хөдөлгөөнтэй байжээ. Тэгэхдээ тэрийг нь хүн үздэг байсынмуу гүүнмүү бүү мэд. Ямар ч байсан оролцох гэж ганц хоёр сургуулиас хүүхдүүд ирдэг л байсым даг. Тэгээд тэр паркийн жижиг тайзан дээрээ бэлддэг. Ажилдаа ирж байгаам шиг ирээл өдөржин байж байж орой явдаг байлаашд. Сулиарсым шиг л... Сахилгагүй ч хүүхэд байж дээ. Одоо тэгээд хамаг сахилгагүйгээ хадгалаагүй үрэн таран хийснээс одоо нэг ч сахилгагүй үлдээгүй аймаар сахилгатай болцон үнэн уйтгартай юмаа. Нээрээ ингээд бодохоор хүүхдийн парк ер нь л миний дотрыг огшоосон газраа нээх сонин анхны хайртайгаа хүртэл тэр парк-д учирчийлаашд. Аймаар романтик тэр паркаасаа ерөөсөө гарах дургүй. Тэр хашаан дотор л тэр ч сандал дээр очиж суугаал энэ ч сандал дээр дэрлэж гэвтээл өвөл хүртэл хөлдсөн нууран дээр нь очиж армаанчиглаал нуурын дунд байдаг цамхаг шиг юман дээр нөгөөтөх намайг аваачиж суулгачаал өөрөө доошоо гүйж очиж цасан дээр хайртай гэж бичжээл дунд нь зогсжийдог нтр би тэгэнгүүт нь өөрийгөө олзлогдсон гүнж юм байна гэж бодож нтр. Тэр үед ямар ширээк мирээк гарчийсийн биш өөрийгөө үүлэн бор дээр гардаг гурван давхар цамхагийн цаана ч билүү дээр ч билүү цонхон дээрээ суужийдаг үзэсгэлэнт Маарьяа Мариаавнаа гүнж мүнж хавьцаа л зүйрлэж бодийшд. Паааайй мааайр романс байжээ. Хамгийн сүүлд 20 гарцарсан хойноо хайрт хөвүүн холоо явсны дараа ганцаараа хүүхдийн паркдаа нэг очсон. Кянун дээр гардаг шиг инээмсэглэж алхаж нтр, гэхдээ л нээрээ бүх юм нь дотно санагдаад нэг л сайхан газар байсын. Одоо бол хааяа нэг хоол идэх гэж шагайгаад гарахаас цаашгүй болсон өдий том болчоол эргүүтсэн төлөг шиг ганцаараа инээж ханиаж уйлж дуулаад явбал гаж донтон гээд сонин дээр гарна бид дээ. Тэгээд ч шинэчлэгдээд танил юм юу ч үлдээгүй биз. Гэхдээ л "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн" минь чамдаа хайртай шүү л гэж хэлье дээ. 

Яахуу би аймаар хүүхдээрээ байгаад байнаа. Завкарсийн. 

За юун гэнэт парк марк бичээд унав гэхээр...... мэджааз дээ тээ хэлүүлэлтгүй. Та нөхдөд баяр хүргэх гээл энэ шүү дээ. 
Тэгэхээр нөхдөө!!! Миний бие ээжүүддээ, ээж болохоор заяагдсанууддаа, ээжээс төрсөн бүх хүмүүстээ (гээд бүгдий нь оруулчжаан) олон улсын эх үрсийн баяр гэдэггүй биз дээ за зүгээр ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ (гэж бичдийнмүү хүргье гэдийнмүү ёооё зүгээр нэг өгүүлбэр бичигдэнэ гэж түүхэн байхгүйн байналд) Инкээд нэг ая барьеэээээ. 

Ээжийн бүүүвэйн ээээнэ дуууу ууу ууу 
Эгшиг нааадад хаааайралсаааан 
Энэ л миний дууу уулах дууу ууу 
Эээжийн бүү үү вээээйн дууу уу

Ээээ ээ ээ ээ ээ ээ жи иии иийн бүүү үүү вээээйн ээ эээ эээн бүүүвэйн дууууу                                                                 баярлалаа баяртай.
Аа тийм сайхан баярлацгааж, соёл амралтынка хүрээлэнд соёлтой боловсон үйлчлүүлээрэй. Хог могоо хогийн саванд хаяад айн. 

Comments

2011-Jun-2 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Өчдөр манайх Цэцэрлэг болж хувирлаа шд... Баахан хүүхдүүдэд бэлэг өгөөд халуун зунаар Өвлийн өвгөн болоод би нээрээ буянтай хүн юмөө этр хэхэ

Харин гарахаас залхууран гэртээ л бүгдийгээ баярлууллаа шд

дараа жил энэ юунд ч хамрагддаггүй саармаг хүнүүст бэлэг өгөхөөс этр хэхэ

. Шууд холбоос


2011-Jun-2 -

Бичсэн: Angaahai

Ska: Моом болсонд нь баяр хүргээгүй л байгаан бээшд. Баяр хүргэе. Би нэг хүүхдийхээ бэлгийг булаацалдаад суужаахынсан.

Поош: Өөөөш чшшшшшш нүгэл гэм.

Ван: За

Даадий: Сүйхээтэй бас болоогүй шууктай хүүхэд байж. Тэр ерөөл бат оршигээ.

Алмас: Баярлалаа. Юу вайнааа?

Ч.Хүү: Саааайхан баярлалаа. Энэ жил жоохон сэрүүхэн байнаа тэ? Буянтай ажил үйлдсийн байна.

. Шууд холбоос


2011-Jun-2 -

Бичсэн: Чойрын Хүү

Сайхан баярласан уу хө. Би бас хүүхэд ч биш хүүхэдтэй хүн ч биш хүүхэнтэй хүн ч биш болчоод зүгээр л үйлчлэгч хийвшд smug

. Шууд холбоос


2011-Jun-1 -

Бичсэн: Алмас

ярзайтал инээх Баярын мэнд баярлах

. Шууд холбоос


2011-Jun-1 -

Бичсэн: dadido

хүүхдийн баяраар ээж хоёр зуун төгрөг өгөөд талбай орж юм авч идээд тэгээд музей үзчихээд 20 төгрөгөөр нь "хандив" өгсөн. Энэ хүүхдийн баяр санаанаас гардаггүй юм. Ер нь мөнгө л авах сонирхолтой байсан даа. 4 р ангид орохдоо хүний өгсөн мөнгийг цуглуулсаар байгаад тэр жилийн хичээлийн хэрэглэлээ өөрөө бэлдэж билээ. За ингээд аав, ээждээ хүүхэд хэвээрээ байгаа агаа эгээнүүддээ хүүхдийн баярын мэнд хүргэе дээ. Монголын аав, ээжүүд маш олон болтугай

. Шууд холбоос


2011-Jun-1 -

Бичсэн: Зоригт ван

хэхэ хүргэе гэж бичнээ...

. Шууд холбоос


2011-May-31 -

Бичсэн: Posh (зочин)

mani chinii parktai holbootoi hamgiin suuliin sursamjiig chini end bichchuul yaadiin bol? hahaah

. Шууд холбоос


2011-May-31 -

Бичсэн: Friska

хүүхэд байхдаа хүүхдийн баяр гээд сүйдтэй тэмдэглээд, баярлаад байсангүй, орчин нь тийм байж дээ. харин ажилд орчоод хүүхдийн баярын бэлэгнээс их горьддог байсан чинь өнөөдөр 2 ч ажлаасаа танай хүүхдэд гэж бэлэг өглөө...сонин л юм. Баярын мэнд баярлах

. Шууд холбоос


2011-May-31 -

Бичсэн: Angaahai

Хундага: Баярлалаа
Өндөө: Аа тэгэж тайлбарлаж бас болохым тэ?

. Шууд холбоос


2011-May-31 -

Бичсэн: dao

би ми тэр цөөнхийн бүлэгтээ багтаад л байгаа болтойм кэкк.. тэгээд энэ баярын мэндийг өөртөө хамаатуулж ойлгоод аймр баярлавшд :р.. сахилгагүй гэхээр сахилга гэж нэг юм огт байхгүй байжийгаад одоо бий болцын бишоо..

. Шууд холбоос


2011-May-31 -

Бичсэн: хундага

баярыг хүргий

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 4 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant