Angaahai's Diary
2009-Mar-18
Цогцослогч
Эгч маань тэрнийг доош нь харуулчихаад нямбай нь аргаггүй яг л нялх хүүхэд өлгийдөж байгаа юм шиг л бооно. Тэгэнгээ сайн боох хэрэгтэй мэдэгдэхгүй байх нь л чухал. Одоо тэгээд хаана хаях вэ гэж үглэнэ. Би тэр өлгийдүүлэгч этгээдийн нүүр царайг огт харж чадахгүй юм. Бас бидэнтэй хэн нэгэн эрэгтэй байх бөгөөд түүний царай ч нэг их сайн харагдахгүй байсан тул би түүнийг хэн болохыг нь огт таньсангүй. Тэр эр хар цагаан дуугүй, хуруугаа ч хөдөлгөхгүй шалан дэрх ямар нэгэн зүйлрүү нүд салгахгүй ширтэнэ. Харин эгч дууссан бололтой өргөлцөөтөх гэж танихгүй этгээдэд хэлэв. Хэлбэрээс нь харахад эгч цээжин хэсгээс нь өргөж байгаа бололтой дааж ядан арай гэж газраас хөндийрүүлэн зогсоход нь мөнөөх танихгүй этгээд нөгөө талаас нь өргөн дамжилсаар тагтан дээр гарав. Гадаа тас харанхуй, чив чимээгүй нам гүм. Тэд хоёулаа хэрнээ л цогцсыг даахгүй байгаа бололтой эгч л алив олигтойхон л доо гэж амандаа аяархан үглэнэ. Надад ямар ч сэрэл мэдрэмж алга. Айдас жихүүдсийн аль аль нь ор сураггүй. Би зөвхөн энэ бүхнийг амьсгаа даран хөндлөнгөөс ажиглана. Эгч цогцсыг хөнгөхөн аяархан газардуулчихаар нууц газар харцаараа эрэн гараараа баримжаалах хооронд танихгүй этгээд гар алдчихав. 7 давхраас торох юмгүй асар хурдан хугацаанд пид гээд л унав. Цогцос тэр доор ногоорсон өндөр өвсөн дунд гонжийсон урт цагаан юм намайг хардаа гэсэн өнгө аястай хэвтэнэ. Тэрүүхэн хооронд юун ч цагаан хөнжилд боосон юм бэ дээ өвөөгийн машины берзинт олдоогүй л юм байх даа? Доор байдаг гаражуудыг хэзээ нүүлгэчихэв ээ? Ядаж гаражуудын дунд байсан бол... гэж бодогдов. Тэнэг амьтан, ямар ч нэмэргүй, хүнд дандаа гай болно оо. Эр юм байж арчаагүй гээд л эгч хэд гурван үг амандаа бувтнаж байгаад гэнэт гол асуудлаа санав бололтой одоо яах вэ? гэж надруу асуусан харцаар харав. Би дугарсангүй. Харин эгчийн асуусан асуулт миний толгойруу ямар нэгэн хүчтэй юмаар дэлсэх шиг л болов. Нөгөө ор сураггүй байсан мэдрэмжүүд түгшүүрт автах нь мэдрэгдэв. Одоо яанаа? Өглөө гэхэд л энэ бүхнийг бүгд мэдсэн байх болно. Одоо яах вэ гэж эргээд өөрөөсөө асууж зогсоо би үнэхээр өрөвдөлтэй арчаагүй жижигхэн харагдана. Эгч хувцсаа сольж эхлэв. Бушуухан холдуулах хэрэгтэй. Энэ хэвээрээ байвал энэ шөнөдөө л цагдаа нарт баригдана. Ер нь тагтнаас шидэх хамгийн тэнэг санаа байлаа. Би юугаа бодож байсан байнаа гэж үглэсээр хувцсаа бараг өмсөөд дуусав. Тэр надад хандаж ямар нэгэн санаа оноо байна уу? гэхэд нь хариуд нь би мөчлөх хэрэгтэй байсан юм. Ийм гонжийсон урт юмыг хаана ч нуухад хэцүү юм бишүү? гэж хэллээ. Харин эгч би тийм заваан юм хиймээрггүй байна. Ядаж туслах ч хүн алга гэснээ гэнэт нэг юм санав бололтой нүд нь зальтайгаар эргэлдэж уг нь ч нэг давхарт багаасаа миний араас гүйдэг залуугийх байгаа л даа даан ч цагдаа гээд тас тас хөхрөв. Ийм үед инээхтэй манатай. Наад дээгүүрх хувцсаа соль. Ногоон эсвэл хар өнгийн юм байхгүй юу? зүлгэн дундаас тэрнийг татаж гаргаж байгааг хэн ч анзаарах ёсгүй. Хүмүүс цонхоороо харж байж магадгүй гэж би шийдэмгий хэлэв. Харин эгч тиймээ чиний зөв хар куртка хаана байна гээд өлгүүрлүү явав. Удалгүй эргэж орж ирээд чи ч гэсэн хувцасла би ганцаараа чадахгүй. Надад тусламж хэрэгтэй гэх нь тэр. Одоо бол харин би ухаан алдатлаа айж байлаа. Айсандаа хамаг бие салгална. Бббббий юу? гэж ээрч мууран асуухад минь тэр гутлаа үдэнгээ өөр хэн байх вэ дээ гэж хэлэв. Нөгөө танихгүй этгээд алга болчихсныг би сая л анзаарав. Новшийн амьтан амиа бодоод алга болчихож. Хараал ид гэж ийм хөгийн юманд орооцолдоно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Одоо хамт гарах л юм бол хамсаатан болно гэсэн үг. Яаж үгүй гэж хэлэх вэ? Насны юм болж тангараг тасрах байх даа. Тэгээд ч нялх нойтон бүсгүй хүнийг ганцааранг нь яаж? Тэнэг амьтан бас ийм юм бодохтойгоо байнаа. Алуурчин болох гэж байж. Тангараг энэ тэр гэнэ шүү. Бүгд чөтгөрлүүгээ тоньлог гэж бодож байтал яасан бэ гэж эгч шавдуулав. Би юу л даа. Нөгөө... Утасны хонх жингэнэх дуугаар цочиж сэрлээ. Ёхххх зүүд байж. Ямар аймаар юм бэ. Золтой л дагаад гарчихсангүй бурхны аврал гэж бодонгоо утсаа авав.
- За
- Өө миний дүү босоогүй байгаа юм уу?
- Одоо босох гэж байна яасан?
- Өнөөдөр эртхэн гараад замаараа манайхаар дайраатах.
- Бас юу вэ? Яахын?
- Тагтан дээрээс нэг юм гаргамаар байнаа. Би ганцаараа даахгүй. Аймаар том боодолтой юм байна.Өө нээрээ миний хар курткийг аваад ирээрэй. Өлгүүрт байгаа....


Comments

2009-Mar-18 -

Бичсэн: director

өөө би одоо өөрийгөө aimaar гээд нэр өгцөн байшдээ, аймаарийн бэ. хАмгийн эхний хүн бол би шүү. тэр aimaar

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: dao

зүүдээ санахгүй юм ядаж зүүд намайг санаж байгаа байлгүй гэж бодоол өнгөрдийшд big grin

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: gereltuya

Ерөөсөө зүүдээ санадаггүймөө... Чи ч үнэн тасархай зүүдэлсэн байшдээ

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Ёооё аймаар зүүдэлдэг айн. бас тэгээд түүнийгээ санаад л..
Харин би бол огт зүүдэлдэггүй шд. Эсүүл зүүдэлснээ санадаггүй байх. хэхэ. Толгой дэр нийлээд нам тэгээд сэрэхэд өглөө босох цаг болцон байдаг...

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: 300-н блог

одоо ингэж зүүдэлхээ баигаад уджээшд

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: ketchup

ангаахай аймшгийн уран панаалтай бүлтэрээтэй хүүхэн байна уу үгүй юу. наадахаа эгчдээ уншуулаарай. тэгээд яг хэнийг алсын гээд асуучих. tongue

би урьд шөнө маш тодоор их эвгүй зүүд зүүдлэсэн. өглөө сэрчихээд ороо хурааж байхдаа маш тод санаж байсан хэрнээ одоо бол бараг юу ч санахгүй байна. осолдохгүй л миний гэдсийг яраад хагалаад байсан. эвгүй мэдрэмж төрж байсныг нуух юун...

юунаас болсоныг нь бол сайн мэдэж байна. унтахын өмнө х-түц ийн эмнэлэг гэдэг үзүүлбэрийг нь үзэж онон мэс засалд орж хөнгөлүүлдэг хэсгийг нь инээгээд үзэж байснаас л тэр...

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: Angaahai

Жинхэнээсээ би шөнөжингөө л нэг цогцсыг яаж өглөө болохоос өмнө далдруулах талаар толгой гашилгаж хоносон. Хэн алсны нь зүүдлээгүй гэхдээ эгч л юм шиг байгаан. Бас өглөө эгч ярьж сэрээдэг хэсэг нь ч гэрээрээ дайраад гарахыг хүссэн нь ч үнэн. Харин ямар зорилгоор гэрээрээ дайруулсан нь л ганцхан худлаа. Зохиосын. Хүүхдээ цэцэрлэгт өгсөн. Ангилаа өмсөх гутал зургийн хэрэгсэл зэргийг нь ажилдаа явах замаараа дайраад оруулаад өг гэсийн ккк.

300 би яг чам шиг зүүдэлдэг болсон байна лэ сүүлийн үед. Чи нээх сонин зүүдэлдэгшдээ. Би яг тэгэж.

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: dao

утсаа тасалчаач дараа нь амаршдээ хэ хэ

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: 300-н блог

хаха кино шиг тээ... зөгнөсөн л байшд

. Шууд холбоос


2009-Mar-18 -

Бичсэн: aimaar

Ий юу вэ одоо жинхнээсээ юм уу аай

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 36 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant