Angaahai's Diary
2009-Feb-13
Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
Шөнө барррраг л унтаж чадсангүй. Өчигдөр ажил нь багадаад баахан сүнс чөтгөртэй юм олоод, ороод уншцан чинь нүд аньмагц л бодогдоод болсонгүй. Гай болж нүдээ аньж байгаад нээтэл нөгөө хараал идсэн сүнс мүнс нь дээрээс өнгийгөөд харж байгаа юм шиг санагдаад нүдээ аньж чадсангүй. Хараатай байгаад байхаар бас там юмаа. Сарны гэрэлд энд тэнд юм сүүтгэнээд байгаа ч юм шиг. Ядаж байхад манай хөргөгчний дуу ийм чанга чимээтэй байсныг анзаараагүй явж. Тэгж тэгж өөрийн эрхгүй нүдээ аньсан бололтой унтсан байна. Гэтэл шөнийн 4 цаг өнгөрч байхад нэг нөхрөөс мэсэээж ирж, цочоож энэ тэр... Ямар чөтгөр нь харанхуй шөнө үлийгээ хийгээд унтаагүй байж байдаг байнаа. Тэгээд мөрөөрөө сэрүүндкүү хүний жаргах замд саад болж эдэр... Дахиад л унтаж чадсангүй. Нөгөө чөтгөр шулам нь шөнө дунд бараг л ид шидийн юм шиг л өөрийн эрхгүй сэрээчдэг гэсэн энэ тэр нь санаанд орохын зэрэгцээ бас нэг айдастай. Шээс хүрүүл яанаа яахын болжыноо. Ядаж нойлын өрөө орох замд хананд хадсан том тольны хажуугаар яаж гарнаа. Хонгилын гэрэл асаах, суултууртай золгохын тулд заавал тэрүүгээр дамжина гэж байгаа. Нүдээ аниал гүйхээс. Нүдээ нээсэн чинь нэг нөхөр зэрэгцээд гүйж байвал шууд нам цохиулна биддээ гэсэн шүү юм бодож элийрээл хэвтжийсэн чинь бодол дагаад ч тэр үү яг хүрлээ шүү нөгөөх чинь. Гүрийж гүрийж садардгийн даваан дээр тактикаа хэрэгжүүлээл дайрцан. Давсаг суллах ажиллагаа санасныг бодоход овоо ийм тийм саад бэрхшээлгүй амжилттай явагдлаа.Орны доороос үхээрийн сарвуу гарч ирээд хөлнөөс чангаахаас урьдчилан сэргийлэн, тээр холоос хөнжилрүүгээ үсрэхдээ буруу баримжаалж өрөөсөн хөл эвгүй газардсаныг эс тооцвол шүү дээ. За тэгээд л үүрээр овоо дуг хийжээ. Ер нь бол нам унтаж эхлэж байтал сэрүүлэг... Тав арван минутын давтамжтайгаар жонгинуулсаар байгаад арай гэж найм дөчин тавд дуртай дургүй орноосоо ховхров. Юун шүршүүр мүршүүр. Шүдэндээ оо чихэж аваад л сойзоо хоёр хөдөлгөөд, нэг нулимаад, ус балгаж, хацраа хоёр удаа төмбийлгөөд , нулмлаа гүйцээ. Урьдынх шиг өмсөх хувцсаа хайж сүйд болсон ч үгүй. Шөнөжин чөтгөртэй тэмцээд эсэн мэнд үлдсэндээ тайвшраад өнөөдөр сайхан харагдах эсэхдээ анхаарал тавихтай манатай. Өчигдрийн тайлаад шидсэн хувцаснуудаа энд тэндээс цуглуулаад дуусдгийн даваан дээр өрөөсөн оймс олддоггүй. Оймснууд газрын гаваар орсон юм шиг ууттай юутай хийтэйгээ хаана ч алга. Зүгээр нэг шургуулганд нь оймснуудаа хийчихье гээд байхад чинь ээж гэж нэг юм заавал уут сав гээд... гэсэн бодол толгойд харваал алга болов. Ашгүй сандалны хөлд оймсны хэлтэрхий нүдэнд харагдав. За яадын цус. Намайг ямар ижил оймс өмсжүү гэж хэн нэгэн нь шалгаж үзэх биш. Өдөр ундны цагаар доод дэлгүүрээс оймс аваад өмсчихье гэж өөртэйгээ яриад гутал курткээ ум хумгүй өмсөж аваад гарав. Ашгүй зам дээр гарч такси барих шаардлага гарсангүй. Нэг цагаан машин үүдээр өнгөрч явахад нь гараараа дохивол зогсчихлоо. Хүрэх газраа хэлчихээд цагруу нэг хялалзчихаад л явж байлаа. Ах байн байн толиндоо намайг хараастай. Юугаа хардаг байнаа цас орчихсон халтиргаа гулгаатай байхад замаа л харна биз. Ядаргаатайшд энэ хүмүүс. Хөөрхөн төрссөн нь миний буруу юу ухааны юм бодоол додигор сууж явсаар үүдэндээ ирэв. Жолооч хөлсөө авахаар эргэхдээ: Нэлээд яарчээ дээ. Нүүрээ ч гүйцэд угаагаагүйг бодоход гээд жоготой харц шидлээд, ёжилсон байртай инээж байна. Үгнийх нь ухааныг олох сөхөө байсангүй. Энэнд ямар хамаатай ийн гэж уур хүрмэр аядаад , ямартай ч хоцорсонгүй, 3 минут бол хоцорсонд тооцохгүй гэж бодон гүйлээ. Ашгүй хэн ч ирээгүй байна. Хэн ч гэж дээ хоёулахнаа юм чинь хахахах. Одоо шөнийн явдал аймаар биш инээдтэй санагдаж байна хахахах. Компьютерээ асаагаал дассан сурснуудаа эргэхээр нээчихээд цүнхнээсээ толь гаргаж ирж царайгаа харав. Үхтлээ инээмээр санагдлаа. Өөрөөсөө нэрлэхээд инээсэнгүй. Сэгсийсэн үстэй. Хацар дээр нь хоёр улаан юм гарчихаж. Нэг шөнийн дотор хоёр шүү... Хамгийн инээдтэй нь шүдээ угаачихаад нүүрээ угаагаагүйн хар гай ам тойроод хацар дамжаад тодоос тод. Нойтон салфеткаар хатсан оог арилгаж, нүүрээ угаав. Үхсний чинь хөөрхөн төрөх. Жолоочийн хараад байсан нь ийм учиртай байсан юм байна. Удалгүй ажлын эгч ирэв. Урьдын адил цоглог орж ирж байна. Гүүүүүд Морнинг гээд л хүмүүстэй мэндлэх дуу нь цахилгаан шатны тэр хавьцаагаас цангинана. Таних танихгүй хүн болгонтой л сүжрэхийн. Гадаад дотоодод олон жил болохоор ийм болчихдог юм байх даа. Уг нь гэхдээ авууштай чанар шүү гээл боджээтал ороод ирлээ. За тэгээд л аягатай кофегоо тэврээл суужийсан чинь ажлын эгч гэнэт л тас тас хөхрөөд эхлэв тэгснээ гайхаж амжаагүй байхад цамцаа цамцаа гээд л инээгээд байх юм. Цамцаа харсан буруу харуулаад өмсчихөж. Удалгүй угаалгын өрөө орох гээд бостол хавирга сүвээ барьж хатгаад нэг л сониооон. Гараа явуулаад тэмтрээд шалгатал хөхөвчөө хэд ороогоод дэгээдчихэж. Нэг л бомбоорсон юм. Өдөр үдийн цайны цаг боллоо. Өрөөсөн оймснуудаа ижилээр солих санаатай дэлгүүрт оров. Оймс авангаа гуталруугаа хартал нэг л том ч юм шиг. Алхаад үзлээ, яах аргагүй томоо. Юу вээээ? Эгчийнхээ гутлыг өмсчихөж, яг адилхан өнгөтэй, адилхан гутал болохоор анзаараагүй хэрэг. Түрүүнээс хойш хүндрээд түүртээд байсан нь гутлаа даахгүй байсантай холбоотой байж. Ёстой нэг сонин өдөр болж байнаа. Би уг нь ийм хүн биш л дээ. Гэхдээ ийм хүн болоод л ингэж байгаа юм болов уу? Явж явж тэнэг сүнс чөтгөрүүдээс л боллоо. Дахиж тийм юмаар шагайхгүй ээ. Саяны хэдийг хэрэггүй уншиж. Дахиад унтаж чадахгүй бол яаана. Ерөөсөө энэ шинээр нэмэгдсэн аймшгийн бичлэгийг ч хаачихъя. Одоо өдрийн тал нь л дуусч байдаг. Өшөө цаашаа надтай юу тохиолдох болоо? гэдэг л сонин байна. Арай толгойгоо... за тийм юм ч гэж юу байх вэ дээ хэхэх.

Comments

2009-Mar-13 -

Бичсэн: Angaahai

Кэкчүкээ заавал л намайг алкаадаан байна тээ.

Дизи гуай нас үндэс угсаа гарал юу юугаар нь ч билээ дээрэлхэж ялгаварлан гадуурхах муухай даа.

. Шууд холбоос


2009-Mar-4 -

Бичсэн: DESI

gejigdyyl j dee hogshin angaahai mini

. Шууд холбоос


2009-Feb-24 -

Бичсэн: ketchup

гижигдэж баймаар бүсгүй юү харин.

. Шууд холбоос


2009-Feb-24 -

Бичсэн: Angaahai

Ариус: Чи нээх сонин охиооон. Хаашаа ийн битгий гэдэг юмруу битгийл байдым даа гэж чамд заагаагүйнмүү багад чинь. /аймаар ухааруулж эдэрр/

Гэрэлт найзуудаа: Маргаашаас нь байрандаа орсөөн. Тэр өдөр уулаасаа толгой нь буруу харснуу бие нь буруу харснууг би ялгаж чадкуу байсын.

Хүү: Хаана ямар кино нээлтээ хийгээдаан. Солонгос япон аймшгийн кино нээх тэнэг тээ? Дундаа ганц сүнстэйнмүү хаашаа ийн. Бүгд л нээх адилхан. Тэднүүсийнд нээрээ эрэгтэй сүнс байдгүүн байх даа. Би гайхаад байдын. Эмэгтэйчүүдийг бас хэтэрхий доромжилжоо байхгүй юу. Эднүүс сэгсийчээд үхээд сүнс л болно биз өөр юу болдын гэсэн байртай. Эрэгтэй нь болохоор диваажин энэ тэр айн? Ер нь ... ёооё за болно. Яг синдромтохжийшд.

Ска: Шөнө шүд өвдөх, айх хоёр бол үнэн зүүдэнд ормоор айдас тээ? Би яагаад гэрлээ асаахыг сэтгээгүйн бол? Хурлан өглөө болоосой гээл дотроо маань уншаал хөнжлөө толгой дээрээ нөмрөөл хэвтсэншд. Хөлс мөлс гараад өөрийнхөө амьсгаад бүтээд өглөө болохоос өмнө ухаан алдах шахсан.

Мэээс: Тэгэхдээ тэгдэг л биз дээ. Шээс хүрч хүрч байгаал шээнгүүт садардагшд эвдэрхий крант шиг хахаха эвдэрхий нь юувч дээ. Орлуугаа нэдээн холоос үсэрсээн. Би ч хэрэндээ л урт хүншд. Тэгсэн чинь өрөөсөн хөл оронд хүрээгүй. Аан бас тэр хооронд би өөрийгөө урт богино хөлтэйн болов уу гэж бодсоон.

Номин: Яадээн чиний цагийг үрэх дуртайшд би гээлүү ккк. Авгай мавгай гэж дуудуулаад би нээрээ асар хөгширчээ. Саяхан эгч гэж дуудахаар эмзэглэдэг байлээшд тэгсэн чинь одоо баярлахнээ би. Уг нь санаа нь бол мөнхийн залуу эдэр айн ккк.

Золушка: Харин тийн байгааз би ч үхтлээ инээсэн дараа нь хахаха.

Даярэктор: Уншсаан одоо бүр номыг нь уншиж байгаа. Шулмын инээд гэдэг Ууганбаярын ном. Тийм ч аймаар биш юм байна лээ. Тэгэхдээ би дандаа хүн амьтантай газар чөтгөр шулам гарч ирсэн ч тусламж гуйхаар газарт уншиж байгаа.

Доника: мээнэ гээл дуулмаар санагдаад байдагшд би чамайг харахаар.

Кэкчук: Битгий тэгээрэй плийз. Хүн амьны хэрэгт орвоо. Тэгэж алснаас гижигдэж ал намайг гсн хахах.

Шинээ: Нүдэнд харагджийна чиний инээд.

6636: Кэн бэ дээ хүүхээ гсн уул шугамандаа би шүү дээ. хэхэ

batting eyelashes

. Шууд холбоос


2009-Feb-21 - Tnx,

Бичсэн: 6636

hugjitei bichsen b.naa, uhtlee ineelee, kkkkk rolling on the floor
Ehendee bur chamaig l ooroo ingesen ym b.hdaa gj bodood unshsan chini nulimcaa gartal ineelee ... hee hee

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: Шинээ (зочин)

Чамаас бол интерэтэд суужаагаа бүх хүн над руу харааад бөөн юм болдог байна ш д. Яджаахад та нар шиг энхрий даруухан, намбалаг инээж чаддаггүйг хэлэх үү... Булай болох гэжийшд...
Жоохон анзааргатай хувцаслахгүй дээ rolling on the floor

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: ketchup

цочоож баймаар бүсгүй юү харин ч нэг. big grin

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: donika

friska anai tooluur chin friska mongo friska mongo geel ergej baigaashd yamar demii yum hiidiin.
mongold tognii mongo yalanguya tsagaan saraar neeh ih gardag baijuulee.

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: director

hee heeямар ч хөөрхөн юм бэ дээ, бүтэлгүйтнэ гэхэл ингэж бүтэлгүйтээд байхаараа яадаг байнаа, янзтай айн дахиж аймшгийн юм уншихуу devil

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: zozolo (зочин)

bi zochin bish kkkk

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: zozolo (зочин)

rolling on the floor he he yu boltsiin be?unshaad uhtlee ineelee,neg udr buten butelguiteed bhdaa yahav dee kkkkk

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: Номин (зочин)

Цаг үрсэн юм бичиж байхын. Хийх ажилгүй авгай юу энэ чинь харин

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: mess

rolling on the floor zarim neg ug hellege bol unen saak bainaa, sadardagiin davaan deer uu rolling on the floor hir zereg holoos orluugaa usersen, laughing yoh yoh,eleg hushluu.oimsnuudiig yag ornii dood taliin uheeriin sarvuunuud avsan baina shd tongue oroi ochood or n dooroosoo hai sugai

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: Friska

хаха тийм байхаа, би бас айгаад муу унтсан...уг нь юу ч уншиж, хараагүй. хар шөнөөр 3 цагт хар дарж сэрээд гэрлээ асаагаад л унтчихсан...гэрэл асаах ер нь сайн арга шт tongue

. Шууд холбоос


2009-Feb-13 -

Бичсэн: xvv

Өнөөдөр 13-ы Баасан гариг. Гоё гоё аймшгийн кинунууд нээлтээ хийжийгаа гэжийлээ. batting eyelashes
Би даанч айгаад тийм юм уншиж, үзэж чаддаггүйм :p

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. БИ ЦӨВҮҮН
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Ашигт үйлийн коэффициент
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Gubsnii mah
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Шив шинэ
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Нээх хөөрхөөн
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Заавал үз!!!
. Гинж
. Эсрэг өдөр
. Уриалга
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Цөмөөрөө Тэхүү тэгяаа тэгчээчдээ тэгнээ тэгнэ
. Тэнэггүй тэнэглэл
. Кола уух зуур.... /хямрал/
. Шөнийн там
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Бүжиглэвшд Simona, you're getting older....
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 39 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant